Ж.Энхбаяр: Цэргийн хүмүүс эрхээ хязгаарлуулсан байж эх орноо хамгаалах үүрэг хүлээдэг
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяртай ярилцлаа.
-Батлан хамгаалах салбар таны хариуцдаг байнгын хороонд хамаардаг. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?
Уг хуулийн төслийг УИХ- ын чуулганаар анх хэлэлцэхэд би өөрийн санаа бодлоо товч илэрхийлсэн. Тэр хүрээндээ тодорхой асуултуудыг Ерөнхий сайд, Сангийн сайд болон Батлан хамгаалахын сайд нарт тавьсан л даа. Миний асуултын хариултуудыг болон УИХ-ын даргын сануулж хэлсэн үгийг сонссон байх.
Үнэндээ надад тэр хариултууд хангалтгүй санагдсан. Тиймээс УИХ-ын чуулганы хоёр дахь хэлэлцүүлэгт дээрх асуудал хэвээр орж ирвэл би өөрийн санаа бодлоо, хууль эрх зүйн үндэслэлтэйгээр албан ёсоор хэлэх болно. Гэхдээ цөөн хэдэн тайлбарыг хэлчих үү.
-Ямар тайлбар гэж?
Зэвсэгт хүчинд цэргийн алба хаах харилцааг онцгой буюу нийтийн албанаас арай өөрөөр авч үзэн тусгайлсан хуулиар зохицуулдаг олон улсын эрх зүйн нийтлэг зарчим байдаг.
Манай улсад ч ингэж үздэг тул энэ харилцааг “Иргэний цэргийн үүрэг, цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль”-аар, энэ хүрээнд цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг “Цэргийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн тухай” гэсэн тусгайлсан хуулиар зохицуулж байгаа.
Түүнчлэн 2010 онд УИХ-аар уг хуулийн өмнөх хувилбарт нэмэлт. өөрчлөлт оруулан
цэргийн албан хаагч болон түүнтэй адилтгасан төрийн тусгай албан хаагчийн амь нас, нийгмийн хамгаалал, тэтгэвэр, тэтгэмжтэй холбогдол бүхий олон жил яригдсан цөөнгүй тооны асуудлыг нэг мөр болгон шийдвэрлэсэн. Түүний дотор эдгээр хүмүүсийг тэтгэвэрт гарахад нь олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг өмнө нь “36 сар хүртэл” гэж байсныг тодотгон заавал 36 сарын цалинтай тэнцэхүйц болгосон.
Мөн тэтгэвэр тогтоох хувь хэмжээг авч байсан цалингийнх нь 80 хувь байхаар тогтоосон нь эх орныхоо төлөө гэсэн тэдний чин эрмэлзэл, итгэл, үнэмшил, цэргийн хэмээх амаргүй албандаа сэтгэл хоёрдолгүй зүтгэх урам зориг, төр, засгаараа бахархах сэтгэлгээг хүчтэй идэвхжүүлсэн юм.
-Та ганцхан цэргийн албан хаагчид гэж ярих юм. Бусад төрийн албан хаагчид нь яах юм бэ?
Цэргийн албан хаагч болон түүнтэй адилтгасан төрийн тусгай албан хаагчид нь ажиллах, амьдрах газраа өөрсдөө сонгох эрхгүй хүмүүс байдаг юм. Зарим судлаачийн тооцсоноор цэргийн анги, байгууллагын офицер, ахлагч нар хоногтоо хуулиар ногдсон ажлын найман цагаасаа 1.5-аас 2 дахин илүү хугацаагаар буюу 25 жил алба хаахдаа нийтдээ 37.5-50 жилийн ажил үүрэг гүйцэтгэдэг юм билээ.
Ингэхдээ дунджаар таваас долоон анги, байгууллага дамжин ажиллаж үүнийхээ улмаас өөрийн гэсэн тогтвортой байнгын орон сууцтай болж чаддаггүй. Гэр бүлийн хүнд нь мэргэжлийн болон цалин хөлс дориухан ажил бараг олддоггүй гэдгийг бид мэднэ.
Тэгээд үр хүүхэд нь олон тооны сургууль дамжин, эсвэл завсарддаг. Тиймээс соёл, хүмүүжлийн талаасаа ч хоцрох, хохирох нь ердийн үзэгдэл байдаг. Ер нь цэргийнхэн хэцүү шүү дээ. Одоо анги, салбарын офицер, ахлагч нарын 40 шахам хувь нь өөрийн гэсэн орон сууцгүй байна гээд боддоо.
-Одоо тэгээд яах ёстой юм?
Энэ тохиолдолд тэтгэвэрт гарахад нь олгогддог 36 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмж нь орон сууцныхаа асуудлыг ямар нэг хэмжээгээр хагас дутуу ч болов шийдвэрлэх буюу таван ханатай ганц гэр, нэг хашаа, газар худалдаж авах, эсвэл хүүхдүүдийнхээ нэр дээр орон сууцны найман хувийн зээл авахдаа урьдчилгааныхаа хагас хагасыг нь өгөхөд тус нэмэр болж байгаа гэж үзэж байна.
Цэргийн албан хаагч болон түүнтэй адилтгасан төрийн тусгай албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг авч хөндөхдөө анхаарах ёстой өөр нэг чухал зүйл бол аливаа улс орон ийм төрлийн тэтгэвэр, тэтгэмжээ улс төрийн болон иргэний зарим эрхээ хуулиар хязгаарлуулж байсны хариуд тэдэнд үзүүлж буй нөхөн төлбөр гэж ойлгох хэрэгтэй.
Ер нь цэргийнхэн хэцүү шүү дээ.
Ухаандаа нэг төрлийн төрийн талархал гэж үздэг олон улсын жишиг байдаг болохыг ардчилсан хэмээн тооцогдож буй манай орны хувьд тууштай баримтлах нь зүйтэй.
Цэргийн хүмүүс алба хаах хугацаандаа гурван төрлийн хуулийн холбогдох олон заалтаар эрхээ хязгаарлуулан байж эх орноо хамгаалах үүргээ гүйцэтгэдэг. Цэргийн хүмүүс мань мэтийг бодоход олон жил хүнд хөдөлмөр, нойр, хоол, амралт багатай явсаар ирсэн. Ямар ч үед тийм л байсан. Олон жил сэтгэлийн дарамт, түгшүүрт байдлынхаа дараагаар тэтгэвэртээ гарах үедээ ихэвчлэн архаг хууч өвчтэй болон үлддэг.
Түүнийгээ асар өндөр үнээр эмчлүүлэх асуудалтай тулгардаг нь дээрх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгох бас нэг үндэслэл болж байгаа юм. Дээр дурдсан хэмжээний тэтгэмж нь амь насаа хэзээ ч алдаж болох нөхцөлд албаа хааж ирснийх нь төлөө өгөх нэг төрлийн, бага ч болсон нөхөн төлбөр гэж бас ойлгогддог болсон бөгөөд тэднийг энэ үйл хэрэгт үнэн сэтгэлээсээ хүчин зүтгэхэд нь сэтгэлийн дэм болдог.
-Та байнгын хорооны хурал дээр цэргийн хүмүүсийн нийгмийн тогтолцооны талаар дурдаж байсан...
Нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд ардчилал хөгжсөн орнуудад байдаг, туйлын амаргүй толгойны өвчин болсон асуудал бол цэргийн хүмүүсийн улс төр, нийгмийн тогтолцоонд эзлэх байр суурийг зөвөөр тогтоох төгс шийдлийг өнөөг хүртэл бодож олоогүй байна.
Одоогоор энэ асуудлыг Зэвсэгт хүчинд болон түүнтэй адилтгасан төрийн тусгай албадад хэрэгжүүлэх иргэний хяналт хэмээх зүйлээр хагас дутуу шийдвэрлэж байгаа юм.
Үүний гол агуулга нь цэргийнхнийг аль болохоор улс төрөөс хол байлгах, үүнийхээ хариуд бусдаас ахиу цалин хангамж, тэдэнд өөрсдөд нь болон гэр бүл, үр хүүхдэд нь зориулсан элдэв төрлийн хөнгөлөлт, дэмжлэг олгох, албанаасаа халагдахад нь өндөр тэтгэвэр, тэтгэмж өгөх тухай амлалтыг хуулиар баталгаажуулах явдал байдаг юм.
-Цэргийнхний амьдрал цагаан зээр шиг гэдэг үнэн. Гэхдээ эдийн засгийн хүндрэлийн улмаас Засийн газрын оруулж ирсэн саналын дагуу дэмжигдэх юм биш үү?
Хэрэв ингэвэл тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн боловч албаа үргэлжлүүлэн хааж байгаа харьцанГуй нас залуу, цэргийн хэргийн өндөр мэргэжил бүхий олон тооны хүмүүс хууль хэрэгжиж эхлэхээс өмнө амжин албанаасаа халагдах, тэтгэврээ тогтоолгох хүсэлт гаргаж болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
Заавал алба хаах хугацааны болзол хангасан гэхгүйгээр ер нь цэргийн албаны цаашдын ирээдүйдээ урам хугарсан маш олон офицер, ахлагч нар ажлаасаа халагдах өргөдөл өгөх байдал бас үүсч болох юм. Энэ тохиолдолд харин ч эсрэгээрээ улсын төсөвт дааж давшгүй дарамт ирж, шийдвэрлэхэд амаргүй нөхцөл байдалд хүргэж мэднэ л дээ.
Цэргийн хэргийн болон төрийн тусгай албанд бэлтгэгдсэн, нарийн мэргэжлийн боловсон хүчний нөхөн хангалт тасалдахад хүрч болох талтай. Ялангуяа төвөөс алслагдсан болон бусад хүнд нөхцөлд алба хаах хүмүүс тэр болгон олдохгүй байдалд хүрвэл Монгол Улс яах юм.
-Ямар гаргалгаа танд харагдаж байна вэ?
2015 оны төсвийг тодотгох. үүнийхээ хүрээнд төрийн албан хаагчид ажлаас халагдах болон тэтгэвэрт гарахад нь олгох нэг удаагийн тэтгэмжийн асуудлыг өөрчлөн шийдвэрлэх саналыг УИХ-д оруулахдаа “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль"-ийг хамааруулахгүй үлдээх нь зөв юм.
Цэргийн хэргийн болон төрийн тусгай албанд бэлтгэгдсэн, нарийн мэргэжлийн боловсон хүчний хангалт.
Энэ оны болон ойрын 1-2 жилийн хөрөнгө, мөнгөний бололцоо болохгүй байвал дээрх хуулийн холбогдох заалтыг хүчинтэй хэвээр үлдээгээд харин хэрэгжилтийг нь тодорхой хугацаагаар хойшлуулж болно. Дараа нь улс орны эдийн засгийн нөхцөл боломж сайжрах хэрээр тэтгэмжийг нь нөхөн олгох асуудлыг тусгайлсан хууль гаргах замаар баталгаажуулж болох юм.
Мөн хуулийн дагуу тогтоосон нэг удаагийн тэтгэмжийг нь ээлж дараатайгаар, эсвэл цувруулан олгох хувилбар ч байж болох талтай. Энэ мэтчилэн анзаарч харах зүйл их байна.
-УИХ-ын чуулган дээр цэргийн хувцас, хэрэглэл, бэлтгэл сургуультай холбогдол бүхий асуудал хөндөн маргаан дагуулсан Тэр ямар учиртай байсан юм бэ?
Аливаа тусгаар тогтносон бүрэн эрхт улс өөрийнхөе Зэвсэгт хүчинтэй холбогдог бүхий бүх зардлыг улсынхаа төсвөөс гаргаж шийдвэрлэдэг нь олон улсын эрх зүй- хөдөлшгүй зарчим, уламжлаг болон тогтсон жишиг байдаг Улс орон бүр үүнийгээ хуулиар баталгаажуулсан байдаг юм.
Гэтэл 2015 он төсвийн тодотголын тухай хуулийн төсөлд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнии нормын хувцас, хичээл, үйлдвэрлэлийн дадлага хийх зардалд зориулах ихээхэн хэмжээний зардлыг "Төрийн тусгай сангийн тухай хууль’’-д өөрчлөлт оруулах замаар Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас гаргах аргаар шийдвэрлэхийг санал болгосон байгаа юм.
Гэтэл энэ сан нь Зэвсэгт хүчний олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, түүнчлэн цэргийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор байгуулагдсан. Засгийн газрын уг саналын утга учир муутайг үндэслэх эрх зүй, улс төр, эдийн засаг, ёс суртахууны өөр маш олон нотолгоо байж болно.
Армийнханд үүнийг ойлгуулахад маш хэцүү байх нь байнгын хорооны даргын хувьд одооноос тодорхой болоод байна.
Ер нь Монголын төр 2000 гаруй жилийн өмнө үүссэн цагаасаа эхлэн ямар ч хүнд үед, түүний дотор дайн, байлдаантай болон харийн гүрний эрхшээлд байхдаа ч Монгол цэргээ зэвсэглэж, хооллож, хувцаслаж, анхаарал, халамжиндаа байлгаж ирсэн юм шүү дээ.