“Үндэсний чанарын шагнал"-ын эзэн тодорлоо
“Үндэсний чанарын шагнал"-ын эзэн тодорлоо
2015.11.27

“Үндэсний чанарын шагнал"-ын эзэн тодорлоо

Стандартчилал, хэмжил зүйн газар, Европын Холбооны Монгол улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран  зохион байгуулсан “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “М-Си-Эс Кока-Кола” ХХК салбартаа төдийгүй Монгол Улсад АНХ УДАА “иж бүрэн” Олон Улсын Удирдлагын Тогтолцоог хэрэгжүүлсэн үзүүлэлтээр “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ыг гардан авлаа.

“М-Си-Эс Кока-Кола"ХХК-ийн  Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав  “Манай байгууллагын  хувьд чанар гэдэг нь зөвхөн амталж, харж, хэмжиж байдаг төдий зүйл биш, харин бидний бүхий л үйл ажиллагаанд мөрдөгдөж байх ёстой зүйл.  Бидний үйлдвэрлэж, өдөр бүр монголын хэрэглэгчиддээ хүргэдэг бүтээгдэхүүн маань хүнсний аюулгүй байдлыг 100% хангасан дээд зэргийн чанартай байх ёстой гэсэн зарчмыг баримталж, ажил хэрэг болгосоор ирсэн манай хамт олны хүчин чармайлт нь өнөөдрийн энэхүү амжилтад хүрэх гол түлхүүр байсан юм” хэмээн онцоллоо.

Тус компанийн хувьд Монгол Улсад АНХ УДАА Байгаль Орчны Удирдлагын Тогтолцоо ISO 14001:2004 болон Хүнсний Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцоо FSSC 22001:2013 стандартыг  үйл ажиллагаандаа нэвтрүүлж, олон улсад баталгаажуулж чадсан цорын ганц аж ахуйн нэгж юм.

Тус компанийн хамт олонд Үндэсний чанарын шагналыг хүртсэнд Монголын Хүнсчдийн Холбооноос баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсье.