Стандартчилал, хэмжил зүйн газраас аж ахуй нэгж байгууллагуудад тогтолцооны гэрчилгээ, тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэх эрх олголоо
Стандартчилал, хэмжил зүйн газраас аж ахуй нэгж байгууллагуудад тогтолцооны гэрчилгээ, тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэх эрх олголоо
2015.11.27

Стандартчилал, хэмжил зүйн газраас аж ахуй нэгж байгууллагуудад тогтолцооны гэрчилгээ, тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэх эрх олголоо

Стандартчилал, хэмжил зүйн газрын Баталгаажуулалтын газраас 2015 оны 11 дүгээр сарын 19-нд 10 байгууллагад Чанарын удирдлагын  тогтолцоо ISO 9001, хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000 нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудад тогтолцооны гэрчилгээ, тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэх эрх олголоо. 

 Үүнд: “Жем хужирт” ХХКТалх чихэр ХК"Траст Трейд" ХХК, “Аэромонголиа” ХХК-ийн техникийн газар, “ИНЕГ-ын харьяа Нисэхийн Хөдөлгөөний Үйлчилгээний Алба”, Монос Фарм ХХК, “Нишин илч ХХК, Бүргэд хамгаалалт ХХК, Айсмарк ХХК болон Сэлэнгэ аймгийн Засаг Даргын Тамгын газар, Өвөрхангай аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс зэрэг байгууллагууд гардан авсан юм.  

Баталгаажуулалтын газар нь жилд дундажаар 70 гаруй аж ахуйн нэгжийн  120 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн, 8 нэрийн үйлчилгээ, давхардсан тоогоор 400 гаруй аж ахуйн нэгжийн 600 гаруй нэрийн экспортын бүтээгдэхүүн, 200 гаруй аж ахуй нэгжийн 250 гаруй нэрийн импортын бүтээгдэхүүнийг баталгаажуулж тохирлын гэрчилгээ олгодог.

Мөн 85 аж ахуйн нэгжийн удирдлагын тогтолцоог гэрчилгээжүүлэн 40 аж ахуй нэгжийн 188 нэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх эрх олгоод байна.