УИХ-ын гишүүн Д.Ганбат
2015.11.26

Хууль зүйн байнгын хороо хуралдсангүй

Төрийн ордонд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдах  хуваарьтай байсан ч гишүүдийн ирц хүрээгүй учраас түр хойшилжээ. Өнөөдөр тус байнгын хороогоор нийт дөрвөн асуудал хэлэлцэх ёстой байсан юм.

УИХ-ын гишүүн Д.Ганбат МАН-ын бүлгийн хийсэн мэдэгдэлд тайлбар хийв. 

/Бүрэн эхээрн нь бичлэгээс/

Ингээд хэлэлцэгдэх ёстой байсан хуулийн төслүүдийг танилцуулж байна. 

  • Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

  • Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

  • “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

  • Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлт