Хөдөө аж ахуйн салбарт бодлого дутагдаж байна
2015.11.19

Хөдөө аж ахуйн салбарт бодлого дутагдаж байна

“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг  хийж байна.

Тус хуулийг хэлэлцэх үеэр зарим УИХ-ын гишүүд асуулт тавьлаа. Тухайлбал УИХ-ын Б.Бат-Эрдэнэ “Уул уурхайн чиглэл рүү гол анхаарлаа хандуулснаас хөдөө аж ахуй талдаа бодлого дутагдаж, доголдол гарсан гэж үзэж байна” гэсэн бол

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “ Тогтоолууд хоорондоо хэр уялдаатай орж ирж байгаа вэ. Тухайлбал газрын тухай хууль шинэчлэн орж ирээгүй, бэлчээрийн тухай хууль огт байхгүй. Бэлчээрийн бодлогоо яаж тодорхойлох вэ? гэж асуулаа.

Гишүүдийн асуултанд ХХАА-н сайд Р.Бурмаа болон ажлын албаны хүмүүс хариулт өгсөн юм.  

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү.