УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.11.19

Монголын төр доноруудыг бодохгүй байна

Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталлаа.

Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын Н.Энхболд танилцуулсан юм.

Уг хуулийн төслийг  УИХ-ын гишүүн О.Баасанхүү дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэрээр “Уг хуулийг дэмжиж байгаа. Гэхдээ нэг зүйлийг нэмж оруулмаар байна. Монголын төр доноруудыг бодохоо больчихжээ. Нэг хүний цус гурван хүний амийг авардаг гэдэг. Гэтэл тэтгэвэр, тэтгэмж гээд доноруудад анхаарлаа хандуулахгүй байна. Улаан загалмайн хуулинд донор гэдэг тусгай бүлэг оруулаад донорын эрхийг хамгаалах хамгаалах асуудлыг хатуу зааж өгмөөр байна” гэлээ.