“Хөдөлмөр-Хөгжлийн үндэс” хөдөлмөрийн чуулган боллоо
“Хөдөлмөр-Хөгжлийн үндэс” нийслэлийн хөдөлмөрийн чуулган
2015.11.17

“Хөдөлмөр-Хөгжлийн үндэс” хөдөлмөрийн чуулган боллоо

“Хөдөлмөр-Хөгжлийн үндэс” нийслэлийн хөдөлмөрийн чуулган “blue sky” цамхагт боллоо. Тус чуулганыг Хөдөлмөрийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын ажил олгогчдын нэгдсэн холбоо болон монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран зохион байгуулж байгаа ажээ. 

Энэхүү чуулган нь хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, нийслэлд тулгамдаж буй хөдөлмөр эрхлэлтийн асуудал, иргэдийн ажилгүйдэл зэрэг асуудлыг шийдвэрлэх, зөвлөмжийг гаргах зорилготой юм байна. 

Мөн чуулганаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, нийслэл Улаанбаатар хотод шинэ ажлын байр бий болгох асуудлыг хэлэлцэж, хөдөлмөр эрхлэлтийн үндэсний чуулганд хүргэх зөвлөмжийг батлах аж.

/UBS/