Үйлчилгээний ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтыг Хөдөлмөрийн яамнаас санхүүжүүлнэ
АСЕМ-ын Дээд түвшний арваннэгдүгээр уулзалтын зочид төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудын үйлчилгээний ажилтнуудыг ажлын байранд мэргэшүүлэх сургалтыг Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэхээр болж буйг баталгаажуулах Санамж бичгийг үзэглэх ёслол Туушин зочид буудлын Сүлд танхимд боллоо.
Уг арга хэмжээнд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, ЕТГ-ын дарга, АСЕМ-ын Байр зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсгийн дарга П.Цагаан, ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны орлогч дарга Л.Оргил, Б.Баясгалан, Монголын зочид буудлуудын холбооны тэргүүн С.Мөнхбат болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
Энэ удаагийн сургалтад зочид буудлуудын зөөгч нарыг хамруулж, өндөр, дээд хэмжээний зочид төлөөлөгчдөд үйлчлэх ёслол хүндэтгэлийн үйлчилгээний талаар зааж сургах аж.