2012.08.31
Ө.Энхтүвшин: Ардчилсан намынхан биднийг дамшиглаж байна
УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн хуралдаанаар Ардын намын бүлэг байгуулах тухай асуудлыг хэлэлцээгүйн улмаас Ардын нам болон Ардчилсан намын гишүүдийн дунд үл ойлголцол үүссэн.
Ардын намынхан УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар бүлэг байгуулах тухай асуудлыг нь хэлэлцэхгүй бол дараа, дараачийн үйл ажиллагаандаа орно гэдгээ мэдэгдээд байсан юм. Энэ арга хэмжээ нь Ардын намаас сонгогдсон УИХ-ын гишүүд бүрэн эрхээсээ түдгэлзэж, одоогийн УИХ-ыг үйл ажиллагаа явуулах боломжгүй болгох байж болохыг тус намын удирдлагууд үгүйсгээгүй.
Гэтэл УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн хуралдаанаар ээлжит бус чуулганы хуралдааны хугацаанд Ардын намын бүлэг байгуулах асуудлыг хэлэлцэх боломжгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Үүнээс болж Ардын намынхан УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчиж байна гэсэн гомдлыг Үндсэн хуулийн Цэцэд гаргахаар болсон юм.
Тус намынхан УИХ-ын даргыг томилох үйл ажиллагаа хууль бус болсон гэдэг үндэслэлээр Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаад нэг cap гаруй болж байгаа ч одоо болтол ямар нэгэн шийдтэй хариу авч чадаагүй байгаа. Гэтэл энэ удаа дахин Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргахаар боллоо.
Хэрэв энэ арга нь дээрх шиг амжилтгүй болбол яах вэ гэдгийг Ардын намын дарга Ө.Энхтүвшингээс тодруулсан юм.

-Танай намынхан УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Ардын намын бүлэг байгуулах асуудлыг хэлэлцэхгүй бол олон арга хэмжээ авна гэж ярьж байсан. Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргах болсныг энэ арга хэмжээний эхлэл гэж ойлгож болох уу?
-Бид Үндсэн хуулиа баримтлан УИХ дахь намынхаа бүлгийг байгуулсан. Гэтэл Ардчилсан намынхан УИХ-ын тухай хуулийн дагуу УИХ-ын дарга томилогдсоноос хойш 24 цагийн дотор бүлэг байгуулах саналаа бичгээр ирүүлээгүй гэдэг үндэслэлээр бүлэг байгуулсныг хүчингүйд тооцож байна. Энэ байдлаас харахад Ардчилсан намынхан Үндсэн хуулиас илүүтэйгүүр УИХ-ын тухай хуулийг баримталж байгаа нь харагдаж байна. Энэ бүхнийг харгалзаад УИХ-ын зарим гишүүн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж өргөн барьсан ч мөн л хэлэлцэх боломжгүй гэж байгаа юм. Энэ нь УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчиж байгаагийн нэг илрэл. Тиймээс бид хуулийн дагуу зохих арга хэмжээнүүдийг авч эхэллээ. Юун түрүүнд Үндсэн хуулийн Цэцэд хандахаар боллоо. Үүнийг бидний зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний эхлэл гэж ойлгож болно.-Та бүхний өмнөх гомдлын хариуг Үндсэн хуулийн Цэцээс өгөөгүй байна. Энэ гомдол ч бас замхарвал цаашид ямар арга хэмжээ авах вэ. Танай намаас сонгогдсон УИХ-ын гишүүд бүрэн эрхээсээ түдгэлзэх хүртэл арга хэмжээ авах тухай яриа гарсан байсан?
-Ардчилсан намынхан биднийг Үндсэн хуулийн Цэцэд хандах тухай яриа гаргахад та бүхэн нэг асуудлаар хоёр удаа Үндсэн хуулийн Цэцэд хандах гэж байна хэмээн дамшиглаж байсан. Үнэн хэрэгтээ бид хоёр өөр асуудлаар хандаж байгаа. Үндсэн хуулийн Цэцээс дорвитой хариу өгөхгүй бол цаашид юу ч болж болно. Үүнийг одоо хэлэхэд эрт байна. УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэх зэрэг нь дараагийн асуудал гэдгийг хэлмээр байна. Эхний ээлжинд бид хуулийн дагуу арга хэмжээ авлаа.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.