”Би Халх голд чөлөөт бүс байгуулахыг дэмжиж кноп дараагүй”
Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөдөө аж ахуйн бүс байгуулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Тэрбээр энэ талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Өнгөрөгч долоодугаар сард УИХ-аас Дорнод аймгийн Халхгол сумын нутагт хөдөө аж ахуйн “Халхгол” чөлөөт бүсийг байгуулах 75 тоот тогтоол баталсан. Үүний дагуу тус суманд 500 мянган га газарт чөлөөт бүс байгуулах ажил эхэлсэн хэдий нутгийн зарим иргэд болон УИХ-ын нэр бүхий гишүүд энэ тогтоолыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсээр байгаа. Тухайлбал, Х.Болорчулуун гишүүн Халх гол суманд хорио цээр, технологийн дэглэм бүхий чөлөөт бүс байгуулах нь:
Үндсэн хуулийг зөрчиж байгаа Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг зөрчиж байгаа Газрын тухай хуулийн үзэл баримтлал, заалтыг зөрчиж байгаа гэж үзэж байна гэв.
Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын үзэл санаанд сөргөөр нөлөөлж байгаагаас гадна нутгийн иргэдийн амьжиргаанд ч сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа аж.
Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд тус газар нутагт Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөдөө аж ахуйн бүс байгуулах нь зүйтэй хэмээн үзэж уг тогтоолын төслийг боловсруулсан байна. Дэлхийн 90 гаруй улсад энэхүү Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөдөө аж ахуйн бүс байгуулах ажил хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг Х.Болорчулуун гишүүн хэлсэн. Түүчлэн манай улсын хөдөө аж ахуй, хүнсний салбарын зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулахад чухал хувь нэмэртэй гэж үзэж буйгаа хэлсэн.
Нөгөө талаас манай улсад орж ирж буй уул уурхайн ашиг нь хангалттай биш байгаа учраас ингэж органик хөдөө аж ахуйн бүтээгдэхэүүнийг олон улсан гаргах нь эдийн засагт мөн сайнаар нөлөөлнө гэлээ. Тэрбээр мөн уг тогтоолын төслийг энэ намрын чуулганы хугацаанд багтаж хэлэлцэх байх гэж бодож буйгаа хэллээ.
Намайг Халх голыг дэмжиж анх кноп дарсан гэж ярьж байгаа. Би тэр үед нутагтаа байсан. Энд байгаагүй гэлээ.