Шүүгчдийн цалинг итгэлцүүрээр бус тоогоор тогтооно
Сүүлийн гурван жил УИХ шүүгчдийн цалин дээр маргалдаж ирсэн. Тиймээс тоогоор эцэслэн тогтооё хэмээн хууль зүйн байнгын хорооны гишүүд дэмжиж байгаа.
Төрийн өмчид компанийн удирдлагуудын цалинг хянаж чадахгүй байгаа ч төр олон жил маргалдсан шүүгчдийн цалинг тоогоор тогтоохоор болж байна. Шүүгчид төсвийн хэмнэлтэд орж цалингаа хасуулахгүй хэдий ч хатуу тоо тогтоох саналыг УИХ-д оруулахаар боллоо.
Шүүгчдийн цалингын хэмжээг прокроруудынхаас 2-3 дахин их бус 20-30 хувиар илүү байхад л болно хэмээн санаачилга хүртэл гарлаа.
УИХ-ын гишүүн, хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат: 2.7 саяаас 3.2 сая төгрөгийн цалин байгаа. Монгол улсад 520 шүүгч байдаг. Анхан шатны 390 шүүгч байгаа. Миний хувьд анхан шатны шүүгчдийн цалинг хөдөлгөхгүй байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ шүүгчид гар дээрээ 2.1 сая төгрөгийн цалин авдаг юм.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...