УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2015.10.29

Авлига, хээл хахуулийн өмнө Монголын төр хүчин мөхөстөх үү?

Өршөөлийн хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Цаашдаа улс төрийн зорилгоор хүчний байгууллагуудыг ашигладаг, хуулиар далайлгадаг байдлыг бид ярилцах ёстой.  Авилга, албан тушаалыг өршөөх гэж буй зүйлээ нэг тийшээ болгочихоод дараа нь өөр ажлуудаа хаалттай ярих нь зүйтэй байх. Авилгал хээл хахуулийн өмнө Монголын төр хүчин мөхөстөх үү? Ялж гарах уу гэдэг асуудал л яригдаж байна” гэлээ.