Залиланг өршөөлд хамруулахгүй боллоо
2015.10.29

Залиланг өршөөлд хамруулахгүй боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөөр үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Өршөөлийн хууль 76-д үйлчлэхгүй гэдэг нь буруу. Захиргааны 19800 албан тушаалтан байгаа, дээр нь улстөрийн албан тушаалтан 1600 байгаа, энэ хүмүүсийг өршөөх юм уу. Ард иргэд таван заалтыг асуугаад байгаа. Хээл хахууль авсан хүнийг өршөөх юм уу, албан тушаалаа урвуулан ашигласныг өршөөх юм уу, хууль бусаар хөрөнгөжсөнийг өршөөх юм уу, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар ашигласан хүмүүсийг өршөөх юм уу. Энэ тав орохгүй юм, хамрагдахгүй юм гэдэг хариултыг өгөөч.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 76-г өршөөхгүй гэж будилуулах хэрэггүй. Төрийн албан тушаалтан албаны байдлаа урвуулах эсэхийг одоо л кнопоороо шийднэ. Хууль бусаар хөрөнгөжих, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах кнопоороо шийдэх гэж энд цугласан. Тэртэй тэргүй төрийн захиргаанд ажиллаж байгаа 16000 хүн, улс төрийн албан тушаалтан 1900 хүн, бид бүгдэд хамааралтай. Ямар мэргэн санаа олж бодоод Хууль зүйн байнгын хороо хуралдуулах гээд байгаа юм бэ. Үүнийг хойшлуулах гэж л байнгын хороо хуралдах гээд байна. Эрх барьж байгаа нам дөрвөн чуулган дамжуулж цаг алдаж байгаа. Саналаа өгөөд асуудлаа шийдье" гэлээ.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Хууль зүйн байнгын хороо санаатайгаар алдаа гаргасан. Шүүх хууль бус шийдвэр гаргавал өршөөлд хамрагдана асуудлыг санаатайгаар хассан шүү. Энэ асуудлыг одоо нэмж оруулж санал хураамаар байна.

УИХ-ын чуулган үргэлжилж байна.