Ө.Энхтүвшин: Нэг тойрог нэг мандаттай байх санал гаргасан
2011.10.11

Ө.Энхтүвшин: Нэг тойрог нэг мандаттай байх санал гаргасан

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинтэй ярилцлаа.
-Эрдэнэс-Тавантолгой" компанийн хувьцааны 20 хувийг иргэдэд олгох асуудлаар бүлгийн гишүүд санал нэгдсэн үү?
УИХ-ын  нэр бүхий гишүүдийн санаачилсан Тавантолгой ордыг ашиглах тухай УИХ-ын тогтоолд  өөрчлөлт оруулах төсөл, Сонгуулийн  хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг хэлэлцлээ. "Эрдэнэс-Тавантолгой" компанийн нийт хувьцааны  арван  хувийг иргэдэд олгох асуудлыг ерөнхийдөө манай намын бүлэг дэмжиж байна. Харин тодруулах шаардлагатай хэд хэдэн зүйл гарсан. Үүнийгээ тодруулсны дараа бүлгийн хурлаар дахин оруулж хэлэлцэхээр боллоо.
-Энэ удаагийн бүлгийн хурлаар Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцсэн үү?
-Хоёр намын хамтарсан ажлын хэсэг дээр ярьж тохиролцсон зүйлээ бүлэгт танилцууллаа. МАН-ын бүлэг 48:28 гэсэн харьцааг АН-ын бүлэгт танилцуулаад хэлэлцүүлсэн шүү дээ. АН-ын бүлэг тоо тохирохоосоо өмнө хэлэлцэх шаардлагатай олон асуудал байгааг хэлсэн. Тэрхүү асуудлыг энэ удаагийн бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ.
МАН-ын бүлгийн гишүүд 48:28 гэсэн харьцаандаа бат зогсоно гэж санал нэгдсэн.
Мөн нэг тойрог нэг мандат байвал яасан юм бэ гэсэн санал гаргаж байгаа. Гэхдээ АН-ын бүлэгтэй Сонгуулийн хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Сонгуулийн хууль урагшилна, санаа зоволтгүй.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.