2008.01.01
Хувьцаа авахгүй гэвэл хорооны нийгмийн ажилтанд ханд
Засгийн газрын 2012 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай 116 дугаар тогтоол батлагдсан. Уг тогтоолоор Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд нэмж 536 ширхэг хувьцаа эзэмшүүлэхээр болсон.
Мөн эзэмшиж байгаа хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах хүсэлтэй иргэний өргөдлийг хүлээн авч, иргэдийн нэрс, худалдах хувьцааны тоог нэгтгэн гаргах ажлыг 2012 оны 06 дугаар сарын 1-ний дотор улсын хэмжээнд зохион байгуулахыг НХХЯ-нд даалгасан.
Уг тогтоолыг шуурхай хэрэгжүүлэх зорилгоор НХХ-ийн сайдын тушаалаар 2012 оны 06 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган харъяа агентлаг,аймаг, дүүргийн хэлтсүүдэд хүргүүлэн, иргэний хүсэлтийг 05 дугаар сарын 20 хүртэлх хугацаанд авч, мэдээллийг нэгтгэж ирүүлэх чиглэлийг өгч ажиллаж байна.
Эзэмшиж байгаа хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлтэй байгаа иргэд өөрийн оршин суугаа сум, хорооны нийгмийн ажилтанд хүсэлтээ гаргах боломжтой юм. Өргөдлийн загварыг ХХҮГ-аар дамжуулан аймаг, дүүрэг, сум хороодод хүргэсэн.
Хэрэв тухайн иргэн сум, хороонд очиж хүсэлтээ өгөх боломжгүй тохиолдолд хүсэлтийг гэр бүлийн гишүүдээс төлөөлөн гаргаж болно. Төлөөлөн гаргагч нь 16 хүртэлх насны хүүхдийн эцэг, эх, ах, эгч, эмээ, өвөө, асран хамгаалагч харгалзан дэмжигч, 16 ба түүнээс дээш насны иргэний эхнэр, нөхөр, хүү, охин “нотариатын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлд заасны дагуу итгэмжлэгдсэн хүн байна.
Хэрэв иргэд өмнө нь Хүний хөгжил сангаас хишиг, хувиа бэлэн мөнгө хэлбэрээр авахаар хүсэлтээ гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-2011, 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн бол тухайн иргэнд ногдох хувьцаанаас хасч тооцохыг дээрх тогтоолд тусгасан.
Иймд эзэмшиж буй хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлтэй байгаа хүүхэд, иргэдийн хувьд 05 дугаар сарын 20-нийг хүртэлх хугацааны дотор амжиж өргөдлөө яаралтай өгөх шаардлагатай байна. Дээрх хугацааны дотор хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах хүсэлтээ өгөөгүй иргэд болон бэлэн мөнгө хэлбэрээр 1,0 сая төгрөгийн хишиг, хувиа хүртэх хүсэлтээ гаргаагүй байгаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон иргэдийг хувьцаа авах хүсэлтэй гэж тооцон хувьцаагаа худалдах иргэдийн нэрсийг нэгтгэн 06 дугаар сарын 01-ний дотор холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.