Ерөнхий сайдаас хууль сахихыг хүсчээ
2016 оны төсвийн тухай хуулийн төсөлд шүүхийн төсвийг 24 хувиар, шүүгчдийн цалинг 60 хувиар бууруулахаар Засгийн газар тусгасан нь багагүй маргаан тариад байгаа билээ.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат энэ маргаанд биечлэн оролцохоор шийдэв. Тэрбээр шүүгчийн эдийн засгийн баталгааг төрөөс хангаж, эрх зүйн байддыг дордуулахгүй ажиллахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан, Сангийн сайд Б.Болор нараас хүссэн албан бичиг явууллаа.
Шүүгчийн эрх зүйн байдпын тухай хуульд “Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаат байх боломжийг хангасан байна” гэж заасныг зөрчиж байгаагаас гадна Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийг зөрчиж байна гэж Хуульчдын холбооноос үзэж буй юм.