МАН-ын бүлэг дөрвөн салбарт төсвийн таналт хийхгүй байх саналтай байгаа
25-р суваг Тодруулга булангаа хүргэж байна.
Ирэх жилийн төсвийг тооцож байгаа энэ үед эрүүл мэндийн төсвийг хэрхэн батлах нь тодохойгүй байна. Гэхдээ оны эхэнд төсөв хасахдаа эмийн зардалыг хамаагүй хассанаас болж эмнэлгүүд хүндхэн байдалд эмчилгээ хийсэн болж, өвчтөнүүд хохирч байна.
Тиймээс цаашид эрүүл мэндийн салбарын төсвийг хэмнэлтийг горимоос арай өөрөөр тусгайлан харах шаардлагатай байна. Энэ талаар УИХ-нээс тодруулга авлаа.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар:
-Хэдийгээр өнөөдөр төсвийн байдал хүндрэлтэй байгаа ч гэсэн дөрвөн салбар дээр ямар нэгэн байдлаар таналт хийхгүй гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байгаа. Үүнд эрүүл мэнд, боловсрол, онцгой байдал, цагдаа гэх мэт яг төрийн үйлчилгээ иргэдэд үзүүлж байгаа. Иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа асуудал дээр төсвийг танаж болохгүй гэж үзэж байгаа.
Ялангуяа эрүүл мэндийн салбарт хийгдэж байсан хөрөнгө оруулалт зогсонги байдалтай байна. 2012 оноос өмнө хийж байсан гурван ортой төрх эмнэлгийн асуудал, нэгдүгээр эмнэлгийн өргөтгөл, түлэнхийн төвийн асуудал гэх мэт бүгд царцанги байдалтай байна. Тиймээс эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг зоригтой шийдээд явах хэрэгтэй байна.
Энэ онд эрүүл мэндийн салбарт авчирсан нэг томоохон зүйл бол эмийн өршөөлийн асуудал. Тэгэхээр эхнээсээ салбарын буруутай үйл ажиллагаанаас болсон байх гэж харж байгаа. Өнөөдөр Зүүн Баян улаан суманд л гэхэд найман сая төгрөгийн өр гарсан. Бусад сумдын эрүүл мэндийн байгууллага мөн л эмийн эргэлтийн сангаас зээлсэн, эмийн өртэй жилийн эцэст гархаар байна. Тиймээс энэ оны төсвийн тодотгол дээр таван тэрбумаар эмийн эргэлтийн сангийн өрийг дарах асуудлыг хамгийн түрүүнд тавих санал гаргасан дэмжигдээд явж байгаа.
Бүрэн эхээр бичлэгээс ....