Аймаг, сумын Засаг дарга нар 3-6 орлогчтой ажиллаж байна
УИХ дахь МАН-ын бүлэг
2015.10.13

Аймаг, сумын Засаг дарга нар 3-6 орлогчтой ажиллаж байна

УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаар 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төсөл болон УИХ-ьш дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ.

Бүлгийн мэдээллийг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Д.Хаянхярваа нар өглөө. Төсвийн орлого зарлагыг хангалттай хэмжээнд тооцоолоогүй байна. Өөрөөр хэлбэл, эдийн засагхүндрэлтэй байгаа энэ үед төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төлөвлөсөн байна. Мөн зарлагыг бууруулахад илүү анхаарах хэрэггэй байна гэсэн шийдэлд хүрсэн. Түүнчлэн татвар нэмэхгүй цалин хасахгүй байх, тэтгэврийг боломжтой хэмжээгээрээ нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн санал гарсан хэмээн бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллийнхээ эхэнд онцпон тэмдэглэв.

Тэрбээр, “УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн А.Бакей нарын гишүүд өргөн барьсан. УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхийг Үндсэн хуулиар олгосон. Гэтэл УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхийг УИХ дарга хязгаарлах, хуулийн төслийг хүлээж авахгүй байх, чуулганаар хэлэлцүүлэхгүй байх зохицуулалт оруулахаар тусгасан байна. Энэ бол буруу.

УИХ-ын гишүүн хууль санаачилсан бол нам эвсэл, байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлпдэг байх одоогийн зарчим зөв. Бусдаар бол УИХ-ын дарга ажлын хэсэг байгуулж, гишүүдийн санаачилсан хуулийг хэлэлцэх эсэхийг шийддэг байж болохгүй гэж үзсэн.

Энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаа тун удахгүй дуусах гэж байна. Тиймээс энэ чуулганы бүрэн эрхийг дуустал Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь буруу. Харин дараагийн УИХ энэ асуудааа өөрсдөө зохицуулах хэрэгтэй. Мөн Засгийн газар 2016 оны наймдугаар сарын 01-нээс есөн яамтай ажиллахаар төсөвт тусгасан байна. Энэ нь дараагийн сонгуулиар байгуулагдах Засгийн газрын бүрэн эрхэнд халдаж байна гэсэн үг. Тиймээс Засгийн газар 2016 оны нэгдүгээр сарын 01-нээс бүтцийн өөрчлөлтөө хийх хэрэгтэй” гэв. Бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа төсвийн тодотголын ДНБ эзлэх алдагдаын хэмжээг таван хувиар тооцоод байна вэ гэдгийг ойлгохгүй байгаагаа мэдээллийн үеэр онцоллоо.

Энэ талаараа “2015 оны төсвийг батлахдаа төсвийн тусгай шаардаагуудад тавигдааг хуулийг Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаад хүчингүй болгуулсан. Ингээд гурав, дөрвөн төсөвтэй яваад байснаа нэгтгээд нэг төсөвтэй болгоод төсвийн алдагдаыг таван хувь байхыг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл өнөөдөр оны эцэст эдийн засгаа эрүүлжүүлж, төсвийн алдааг засч, сайжруулъя гэж байгаа бол төсвийн алдагдаыг хоёр, гурав руу оруулах гарцыг судалж үзэх нь зүйтэй гэж үзсэн. Харамсалтай нь тоо чанар хоёрын ялгаа их байна. Орох ёстой орлого бодит амьдрап руу орж чадахгүй байна. Үүнийг бодит байдал руу оруулья" гэлээ.

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт

Түүнчлэн С.Бямбацогт дарга "2012 оны УИХ-ын сонгуульд АН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийц "Ажилтай, орлоготой монгол хүн" хэсэгт цалин, тэтгэврийг жил бүр үнийн өсөлт, инфляцтай уялдуулж нэмэгдүүлнэ" гэж амласан. 2012 онд "Атар талх" 650 төгрөгийн үнэтэй байсан. Өнөөдөр 1100 төгрөг болсон. Гэтэл 2012 онд 650 мянган төгрөгийн цалинтай байсан хүн 1.1 сая төгрөгийн цашнтай болж чадсан билүү. Цалин нэмэгдсэн бил үү. АН ийм л зүйл амласан. 2012 онд төрийн адбан хаагчдын цалингийн сан 1.2 их наяд төгрөг байсан бол эдүгээ 1.8 их наяд болсон.

Өөрөөр хэлбэл, 600 тэрбум төгрөгөөр цашнгийн зардал нэмэгдсэн. Гэтэл бодит байдал дээр цалин нэмэгдээгүй, төрийн алба данхайсан. Суманд нийгмийн даатгалын байцаагч, хөдөлмөрийн байцаагч, бүртгэпийн ажлыг нэг хүн хийдэг байсан бол одоо гурван хүн хийдэг болсон. Аймгийн ИТХ-ын ажлын аабанд таван хүн ажилладаг байсан бол одоо 25 хүн ажиллаж байна. Аймаг, нийслэл Засагдаргын 1-2 орлогчтой байсан бол одоо 3-6 зургаан орлогчтой ажиллаж байна" гэлээ. Мэдээллийн дараа сэтгүүлчид бүлгийн даргаас сонирхсон асуултдаа хариулт авлаа.

Тодруулбал, “Оюутолгой”-н гэрээний асуудалд ямар байр суурьтай байгаа талаар асуусан сэтгүүлчийн асуултад МАН-ын бүлгийн дарга ““Оюутолгой”-н асуудпаар МАН-ын бүлэгт Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Оюутолгой компани Өмнөговийн гурван суманд жил бүр таван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн. Энэ санхүужилт нь зардапд сууж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл хандив нэрийдаээр манай мөнгөөр хөрөнгө оруулчихаад түүнийг нь зардалдаа суулгаж байна. Тэгэхээр Дубайн гэрээг эргэж харах хэрэгтэй гэсэн хариулт өгсөн юм. Мөн өнгөрсөн долоо хоногт Өршөөлийн хуулиар авсан завсарлагынхаа талаар бүлгийн дарга сэтгүүлчдэд тайлбар хийснээр бүлгийн хуралдааны мэдээлэл өндөрлөв.