1700 иргэн дулаан тохилог ажлын байраар хангагдлаа
Нийслэлийн Баянгол дүүрэгт 1700 иргэнийг ажлын байраар хангасан, 19000 м2 талбай, 700 автомашины зогсоол, зоорийн 7 давхар барилга бүхийгурав дахь Хархорин шинэ худалдааны төвийн нээлтээ хийлээ.
Нээлтэнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөрэрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Хотын Ерөнхий менежер Б.Бадрал, Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа нар оролцсон.
Нээлтийн үеэр нийслэлийн удирдлагууд “Ил задгай худалдаагхорин жил эрхэлж, өвлийн хүйтэнд даарч, зуны халуунд халж ар гэрээ авч яваа олон худалдаа эрхлэгчдийн хүчээршинэ худалдааны төв боссонд баяртай байна.
Энэхүү худалдааны төв нь цэвэр бохир усны системд бүрэн холбогдсон бөгөөд нийт барилга байгууламжид 38 тэрбум, гаднах тохижилтондоо 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ нь эдийн засаг хүндэрсэн үед иргэдийн амьдралыг дээшлүүлэхийн төлөө хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт болсон” гэдгийг онцолсон. Хотын Ерөнхий менежер Б.Бадрал” Нийслэлийн зүгээс орц гарцыг шийдэх талаар ярилцаж байгаа” гэдгийг хэллээ.
1700 иргэн дулаан тохилог ажлын байраар хангагдлаа
Түрээслэгчид 2015 онд шат дараатайгаар 2 худалдааны төв ашиглалтанд оруулсан. Одоо гурав дахь төвийн нээлтээ хийж байгаад баяртай байна. Биднийг дулаан тохилог орчинд ажиллах нөхцөл бололцоогоор хангасан захын удирдлагууддаа баярлалаа” гэж хэллээ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.