“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-т нэгдлээ
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-т нэгдлээ
2015.10.15

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-т нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. 

 Харин 2015 оны 10 дугаар сарын 10-нд тэрхүү мод тарих өдөр тохиож байна. Энэ өдөр айл өрх, албан байгууллага, хамт олон бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарьж, арчлан хамгаалж, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг уриалан Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны хамт олон дүүргийнхээ 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт мод тарьлаа.