Иргэд төлсөн татвараа юунд зарцуулж байгааг мэдэх эрхтэй
“Нээлттэй Улаанбаатар” ярилцлагын нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт НИТХ-ын дарга Д.Баттулга оролцож байна.
Хотын татварын хувь хэмжээг иргэдийн хурлаас тогтоож өгсний маргааш МАН-ын иргэдийн хурал дахь бүлгээс хэвлэлийн бага хурал зарлаж хэд хэдэн татварын асуудал дээр эсэргүүцлээ илэрхийлсэн. МАН-ын тавьсан гурван асуултад тайлбар өгөх болов уу гэж бодож байна?
Нэгдүгээрт: татварын хэмжээг эдийн засгийн хямралтай хүнд үед тэгээр тогтоох боломж байсан ч нэг хувиар тогтоолоо гэсэн эсэргүүцэл,
Хоёрт: Ахмадын амралт, сувилалын газар үйлчлүүлсэн хүмүүст нэг хувийн татвар төлнө гэсэн,
Гуравт: Гэр хорооллын найман нэрийн болон жижиг дэлгүүрүүдэд 1.5 сая төгрөгийн үнэтэй кассын машин шахах гэж байна гэдэг асуудлыг гаргаж ирсэн.
НИТХ-ын дарга Д.Баттулга:
9-р сарын 28-нд НИТХ хуралдаж хоёр асуудлыг шийдсэн. Нэгт суутгагчыг бүртгэх, хасах журам баталсан. Хоёрт нь нийслэл хотын татварыг хуульд заасан хязгаарын дээд хязгаар буюу нэг хувиар тогтоосон байгаа юм. Үүнээс хойш хэвлэл мэдээллээр нилээн харлаа. Олон мэдээлэл гарч байна. Аж ахуй нэгжүүд татвар төлөх үү гэж их ярилаа. Аж ахуй нэгжүүд татвар төлөхгүй. Татвар төлөгч хэн бэ гэхээр дэлгүүрээс архи, тамхи худалдаж авч байгаа тэр иргэн. Мөн зочид буудал, баар, ресторан, амралтын газраар үйлчлүүлсэн тэр иргэд л татвар төлнө.
Архи тамхи гэдэг бол зайлшгүй хэрэглээд байх хэрэглээ биш. Үнэхээр хэрэглэж байвал татвараа төлөө л гэсэн юм. Та 2000 төгрөгөөр тамхи авлаа гэхэд 2020 төгрөгийг дэлгүүрт төлнө. Дэлгүүр нь 2000 төгрөгөө өөрийн орлого болгоод 20 төгрөгийг нь хотын татварын дансанд тушаах юм. Мөн хүмүүсийн буруу ойлголттой байгаа нэг зүйл бол ямарч хамаагүй хоолны газар ороход татвар төлөх нь гэсэн ойлголт. 5000 төгрөгийн хоол аваад 5050 төлнө гэсэн яриа яваад байна. Энэ буруу ойлголт.
Өөрийн гэсэн нэрийн хоолтой, дээд зэрэглэлийн ая тухыг хангасан гэх мэт хуульд тодорхой заалттай стандарттай рестораны зөвшөөрөлтэй тэр газраар үйлчлүүлсэн бол үйлчилгээний төлбөрийн нэг хувийг төлнө гэсэн үг. Жирийн хоолны газар, гуанз бол татвар төлөхгүй юм. Жирийн иргэд татвар төлөхгүй л гэсэн үг. Амралтын газрын хувьд боломжтой хүмүүсийн л очдог газар шүү дээ. Баар бол ойлгомжтой таны л сонголт. Эдийн засгийн хямрал гэхээсээ илүү хотын татвар гэдэг бол улсын шийдвэр үүнийг бид гаргаж байна. Сонгууль дөхөөд улстөрчид их зүйл ярьж байна цаашдаа ч ярих л байх.
Мөн эдийн засаг хямралтай, инфляци өндөр байгаа учир ийм л хэдэн зүйлд татвар авий гэж ярилцсан. Энэ бол сонголттой хэрэглэдэг зүйл шүү дээ. Үндсэн хэрэглээ болсон талх, гурил, маханд татвар нэмэгдээгүй. Хоёрдугаар ахмадын амралт, сувилалын газар гэж байна. Сувилалын газраас бол авахгүй шүү дээ. МУ-ын хуулиар ахмадын амралтын газар нь хөнгөлөлттэй үйлчлүүлдэг. Халамжийн зардлаас гардаг юм. Ахмадад зориулсан төсвөө нэг хувиар нэмэх шаардлагатай гэсэн үг. Улсын төсөв, хотын төсөв хамаагүй тэгж шийдэхээс өөр арга байхгүй.
Кассын машины хувьд хэлэхэд ардын намынхан л хэвлэлийн хурал дээр ярьсан. Юун 1.5 сая хаанаас гарсын, кассын машин шахна гэж юу бодсым байгаан. Оноо авах гэсэн бодолтой юу, биднийг доошоо хийх гэсэн юм муу хотын татварыг үгүйсгэх гэсэндээ хийсвэр, шал худлаа юм ярьж байна. Энэ талаар татварын даргаас асуусан. Өөрсдөө ч мэдэхгүй байна. Тийм юм огт байхгүй гэж хэлсэн. Шууд хэлий тийм юм байхгүй. Харин найман нэрийн байраа гэх мэт дэлгүүр архи, тамхинаас татвар авна. Тэгэхээр 5500 орчим цэгээс татвар авах юм билээ. Үүний 2000 гаруй нь кассын машинтай, 3500 нь кассын машингүй.
Кассын машингүй газраас яаж татвар авах гэж асуусан. Тэгэхээр тэр газрууд үнэнчээр татвар аваад хотод тушаахаас өөр арга байхгүй. Гэхдээ тодорхой хэмжээнд хяналт тавьж л таараа. Бөөний цэгээс архи тамхи авч байгаа тоо баримт нь татварын газар байдаг. Үүнийг үндэс болгоод баримжаагаар тэр байгууллагатай харилцана. Харин нэгдүгээр сарын нэгнээс НӨАТ –аас бид хоёр хувиа авна. Тэр кассын машинаас гарна.
Тиймээс хүмүүс касстай газраар үйлчлүүлж нөат-аа бичүүлж авах үү үгүй юу гэдэг нь сонголт болж байгаа. Тэгэхээр хүссэн хүсээгүй үйлчилгээний байгууллага кассаар машинжуулахаас өөр арга байхгүй. Давхар хотын татварын шийдэх арга юм. Мэдээж хэрэгжээд удаагүй байна асуудал гарна гэхдээ удахгүй ойлгоод төлдөг болох байх гэж найдаж байгаа. Миний төлсөн татварыг юунд зарцуулж байгааг хүмүүс бүгд мэдэж байх ёстой.
Бүрэн эхээр нь бичлэгээс ....
/1-р хэсэг/
/2-р хэсэг/
/3-р хэсэг/
/4-р хэсэг/