Эв эеийг хичээж, эдийн засгийн хүндрэлийг хамтдаа давахыг уриалав
Монгол Улсын Засгийн газраас улс эх оронд нүүрэлсэн эдийн засгийн хүндрэлийг хамтын хүчээр, хохирол багатай даван туулахын тулд нийгмийн түншлэгч талууд хамтран ажиллахыг санал болгосон.
Тэр дагуу Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны дарга, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан МҮЭ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой энэ асуудлаар яриа хэлэлцээрийг тодорхой түвшинд өрнүүлсэн билээ. Яриа хэлэлцээрийн үр дүнд нийгмийн түншлэгч талууд хамтдаа хөдөлмөрлөн, олсноо үрж зарах биш хурааж хуримтлуулах, хэмнэж гамнах, нэг нэгнийгээ дэмжих замаар эдийн засгийн хүндрэлийг туулах уриалгыг олон нийтэд хандан гаргахаар санал нэгдсэн юм.
Тэрхүү уриалгад өнөөдөр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар нар гарын үсэг зурлаа.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрт 2015 онд төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг үе шаттайгаар нэмэх тухай заалт орсон. Хэлэлцээрийн дагуу цалинг нэмэх ёстой байсан ч улс орны эдийн засгийн нөхцөл хүндэрч, цалин нэмэх боломж хомс болж, хямралыг хэрхэн яаж хохирол багатайгаар давах вэ гэдэгт Засгийн газар анхаарлаа хандуулах шаардлагатай болсон юм.
2015 оны эхний найман сарын байдлаар улсын төсөв 600 орчим тэрбум төгрөгөөр тасалдсан.
2015 оны эхний найман сарын байдлаар улсын төсөв 600 орчим тэрбум төгрөгөөр тасалдсан. Оны эцэс гэхэд энэ үзүүлэлт нэг их наяд төгрөгт хүрнэ гэсэн тооцоог Сангийн яам гаргасан бөгөөд оны эхэнд тооцоолж байснаас эдийн засгийн нөхцөл амаргүй, хүнд болсон гол шалтгаан нь дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн уналт юм. Тиймээс Засгийн газар Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрч, 2015 онд цалин нэмэхээр төлөвлөснөө ирэх жилийн төсөвт шилжүүлэхээс аргагүй байгааг Ерөнхий сайд мэдэгдсэн.
Цалинг буулгахгүйгээр асуудлаа шийдэх гарц хайж байхад цалин нэмэх тухай асуудал байж таарахгүй учраас Үйлдвэрчний эвлэл болон Ажил олгогч эздийн холбоотой гурван талт хэлэлцээр хийхийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд үүрэг болгож, нөхцөл байдлаа зөв танилцуулж, харилцан ойлголцох учиртайг анхааруулсан билээ. Тэр дагуу яриа хэлцэл хийж, нийгмийн түншлэгч талууд аль аль нь улс орны эдийн засаг сайнгүй байгаа энэ хүнд үеийг хамтын хүчээр хохирол багатай даван туулах учиртай гэдэгт санал нэгдсэн төдийгүй эв эеийг хичээж эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг гэтлэн давахыг бүх нийтэд уриалж буй юм.
/МҮОНТВ/
Уг уриалгад ажил олгогч, үйлдвэрлэгч эздэд хандан эдийн засгийн хүндрэл, иргэдийн бодит худалдан авах чадвар муудсан энэ цаг үед өртөг зардлаа хэмнэн бууруулж өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнээ өсгөхгүй байх замаар борлуулалтын орлогоо тогтмолжуулан өсгөж, эдийн засгийн үр ашгаа нэмэгдүүлэх, хүндрэлийн өнөө үед өөрийн байгууллага дахь ажлын байрыг тогтвортой хадгалах арга хэмжээ авч улмаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр идэвхтэй ажиллах, ажилчдынхаа цалин болон түүнтэй адилтгах орлогыг өмнөх хэмжээнээс дордуулахгүйгээр олгоход анхаарч, энэ талаар ажилчдынхаа төлөөллийн байгууллагатай зөвшилцөн нийгмийн баталгааг ханган ажиллахад анхаарахаас гадна аливаа татвараа цаг хугацаанд нь төлж улсын сан хөмрөгийг арвижуулах эрхэм нэр төртэй үүргээ биелүүлж эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдсан олон хүндрэлийг хамтын хүчин чармайлтаар даван туулахад дэмжлэг үзүүлэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллахыг уриалсан.
Нийгмийн түншлэгч талууд хамтарсан уриалгад гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгтэй уулзлаа.
Үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн гишүүд, нийт иргэд, олон нийтэд хандан эдийн засгийн хүндрэлийн үед үнэ тарифын хөөрөгдлийг зогсоох, цалин орлогын бодит худалдан авах чадварыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг нийгмийн түншлэгч талуудтай бүх шатанд хамтран авч хэрэгжүүлэх, өрхийн орлого зарлагаа бодитой тооцон санхүүгийн эрсдэлд орохоос сэрэмжлэх, үргүй зардал, зохист бус хэрэглээг тэвчин хуримтлал бий болгоход чиглэсэн хувь хүн бүрийн хүчин чармайлт нь эдийн засгийн өсөлтийг дэмжсэн хөгжлийн суурь байх болно гэсэн үзэл баримтлалд тууштай нэгдэх, цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл зэрэг ажилчдын нийтлэг эрх ашгийг дордуулахгүй байх талаар ажил олгогчийн төлөөлөлтэй зөвшилцөн хамтын гэрээ хэлэлцээрийн үр өгөөжийг дээшлүүлэхийг уриалсан байна.
Мөн төсвийн ерөнхийлөн захирагч, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нар, төсвийн байгууллага, төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийн захирлуудыг зайлшгүй шаардлагатай бус зарим зарлагаа багасгах, хэмнэх замаар төсвийн алдагдлыг бууруулахад чиглэсэн тодорхой арга хэмжээ авах, олон нийтийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийтийг хамарсан ажил зэрэг ажилгүй иргэдийг богино хугацаанд дэмжих чиглэлээр тодорхой хөтөлбөр, төсөл боловсруулан хэрэгжүүлэх, банк, санхүүгийн байгууллагуудад эргэлдэж буй Засгийн газрын тусгай сангуудын чөлөөт үлдэгдлийн менежментийг боловсронгуй болгох, түүгээр дамжин санхүүжих төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг шуурхай хангуулах замаар эдийн засгийн өсөлтийг дэмжихэд нөөц бололцоогоо дайчлах, санхүүгийн сахилгыг бүх шатанд эрчимжүүлэхийг анхааруулаад төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх аливаа худалдан авалт, үйлчилгээг хэрэгжүүлэхдээ тэргүүн ээлжинд үндэсний бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрлэгч, дотоодын ажил олгогч нараа дэмжихийг уриалж буй юм.
Нийгмийн түншлэгч талууд хамтарсан уриалгад гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгтэй уулзлаа.