Зардлаа хэмнэхийг уриаллаа
Хөдөлмөрийн яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, хамтарч уриалга гаргажээ. Энэ талаар Төрийн ордонд мэдээлэл хийсэн юм.
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан:
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
-Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдалд эрүүл ухаанаар хандах ёстой. Монгол Улсын Засгийн газар гурвалсан талт гэрээ хэлэлцээрийнхээ дагуу хүлээсэн үүргээ эдийн засгийн нөхцөл байдал, чадамжид тулгуурлаж, цалин нэмэх асуудал нь Засгийн газрын хамгийн чухал асуудлын нэг гэсэн байр суурь хэвээр байгаа.
Гэвч энэ хямралтай байгаа үед цалинг нэмэх асуудал хүндрэлтэй байна гэдэгт гурван тал ойлголцолд хүрч байгаа. Засгийн газрын хувьд төсвийн ерөнхийлөн захирагч нар аймаг, дүүргийн засаг дарга нар төрийн оролцоотой байгууллагуудын захирлуудад хэмнэлтийн горимдоо шилжих зайлшгүй шаардлага байна.
Нийт ард түмэндэ хандаж эдийн засгийн нөхцөл байдалд ухаалгаар хэмнэлттэй хандах шаардлага байна гэдгийг ч манай Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоод маань уриалга гаргалаа. Засгийн газар нь нийгмийн төлөөлөлүүдтэй ойлголцож байна.
Хэмнэж болох бүх зүйлийг хэмнэх ёстой. Монголчууд бид уул уурхайн баялгийн хэт үнийн өсөлт дээр олон жил баруун, солгойгүй мөнгө цацсан байна. Одоо монгол гэж айлыг цаашид авч явахын тулд бид мөнгөө ухаалаг зарах хэрэгтэй байна. Зайлшгүй шаардлагатай зүйлдээ мөнгөө зарья.
Монгол Улсын төрийн бол улс төрийн өндөр албан тушаалтнууд цалингаа 25-30 хувь бууруулья гэдэг шийдвэрийг Засгийн газар гаргасан байгаа. Төсвийн тодотголоор хэмнэлтийн жагсаалт орж ирэх байх. Ирэх оны төсөвт гэсэн цалин нэмэх асуудлыг оруулж ирж байгаа гэдгийг хариуцлагатайгаар хэлье гэлээ.
Харин МҮЭ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
МҮЭ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
-Манай холбоо бол төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх байр суурин дээр тууштай байгаа. Гэхдээ энэ асуудлыг Монгол Улсын Засгийн газар хэлэлцээрээр хүлээсэн үүргээ тууштай биелүүлнэ гэсэн амлалтыг өгч байгаа. Тиймээс цаг хугацааны хувьд хойшлуулж байна гэж ойлгож энэ уриалгад оролцлоо.
Нийгмийн зөвшлийн гурван талт хороо хуралдаж нэмэлт хэлэлцээрийг байгуулах ёстой. Тэгэхээр нэмэлт хэлэлцээрийн хүрээнд хэдийнээс хэдий хугацаанд нэмэх вэ гэдэг асуудал тодорхой болно. Тэгэхээр 2015 оны цалин хөлсийг нэмэгдүүлэх 90 тэрбум дээр ирэх онд бас хэдэн хувиар нэмэгдүүлэх вэ гэдэг нэмэлт эх үүсвэрийн асуудал, нэмэлт хэлэлцээрийн хүрээнд яригдана.
Тэгж байж цалин хөлсний асуудлыг ярихгүйгээр 2015 оныхыг 2016 он руу шилжүүлээд энэ асуудлыг хааж байгаа юм биш. Энэ байр суурийг Засгийн газар илэрхийлсэн гэсэн юм.