“Хотын ногоон хөгжил” форум Улаанбаатар хотноо боллоо.
2015.09.28

Зүүн Хойд Азийн хотуудын дарга нар ногоон хөгжлийг онцлов

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Зүүн Хойд Азийн хотуудын “Хотын ногоон хөгжил” форум Улаанбаатар хотноо боллоо.

Хоёр өдөр үргэлжлэх форумыг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нээж үг хэлсэн юм. Энэ удаагийн форумд бүс нутгийн дөрвөн улс буюу БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улсын найман хотын дарга, орлогч дарга болон ОУ-ын байгууллагын төлөөлөгчид оролцож байна. 

Өчигдөр форумын хүрээнд “Зүүн хойд Азийн хотуудын ногоон өсөлтийн чиг хандлага”, “Зүүн хойд Азийн хотуудын ногоон өсөлтийн стратеги, бодлого”, “Зүүн хойд Азийн хотуудын ногоон тээврийн асуудал”, “Зүүн хойд Азийн хотуудын ногоон өсөлт, хөгжлийн чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа”, “Ногоон ажлын байр”, “Улаан-Үүд хотын тогтвортой хөгжил” зэрэг олон сэдвээр ярилцлаа.

Өнөөдөр форум “Хот газрын цэвэр, тогтвортой эрчим хүч”, “Цэвэр эрчим хүчний ирээдүй”, “Хот хөдөөгийн амьдралыг хослуулан эрүүл амьдалын хэв маягийг бий болгох нь”, “Хотын ногоон өсөлтөд тулгарч буй хүндрэл, бэрхшээлүүд болон тэдгээрийг даван туулах арга зам”, “Хот суурин газрын эрчим хүчний хэмнэлттэй барилга, байгууламж” зэрэг сэдвээр үргэлжилнэ.

Хотын хүн амын төвлөрөл саарахгүй, төлөвлөлтгүй суурь­шил бий болсон нь хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж, экологийн тэнцвэрт байдал алдагдаж, агаар, хөрсний бохирдол байх ёстой хэмжээгээс хэд дахин нэмэгдсээр буй нь Улаанбаатарын тулгамд­сан асуудал болсон. 

Хүн өөрөө байгаль орчноо бохирдуул­чихаад эргээд тав тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломж­ийг эрэлхийлдэг.

Хүн өөрөө байгаль орчноо бохирдуул­чихаад эргээд тав тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломж­ийг  эрэлхийлдэг.  Үүнээс  харахад,  одооноос  хотын ногоон хөгжлийн бодлогоо тодорхойлж, Улаанбаатар хотоо ногооруулах ажлыг төр, иргэдтэйгээ хамтран нэгдмэл байр суурин дор эхлүүлэх ёстой гэж хотын удирдлагууд харж байгаа. Тиймээс ч оновчтой хотын ногоон хөгжлийн стратегийг боловсруулахын тулд Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын туршлагыг нь судалж, саналыг нь сонсч байгаа юм.

Хотуудтай ийнхүү ногоон хөгжлийн асуудлаар ярилцсанаар “Ногоон хөгжлийн мастер төлөвлөгөө”-гөө эцэслэн батлаж дуусгахаар төлөвлөж байгаа аж. Энэхүү мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чухалчилж байгаа гол зүйл нь ногоон хөгжлийн хүрээнд иргэдийн амьдарлыг дээшлүүлэх, ялангуяа орлого багатай иргэдийг орлоготой болгох үйл ажиллагаа руу чиглүүлж байгааг хотын дарга онцолж байлаа.

Тухайлбал, европын орнуудад гэр хорооллын байшинтай айлуудын дээвэр дээр нь нарны зайн хураагуур байршуулаад, илүү гарсан эрчим хүчийг улс нь худалдан авдаг байна. Хэрвээ манайд ийм жишиг дэлгэрвэл гэр хорооллын айл өрхүүд цахилгаан нийлүүлдэг болно гэсэн үг. 

Форумын үеэр Сөүл хотынхон гудамжнуудынхаа хоосон талбай бүрийг ногоон цэцэрлэг болгож байгаа­гаа дуулгасан. Тухайн цэцэрлэгүүд­дээ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж. Үүний нэгэн адил гэр хорооллын айл өрхүүд хашаандаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэж өгвөл тэрийг нь худалдан авдаг болох зэргээр нэг талаас ногоон хөгжлийн асуудал нөгөө талаасаа гэр хорооллын айл өрх  бүрийг орлоготой болгох асуудлыг шийдэх бололцоотой хэмээн харж байгааг албаныхан онцолж байсан юм.