Би МОАХ-доо хэвээрээ байгаа
УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатыг “Ярилцах танхим ”-даа урьж, ярилцлаа.
-Гишүүн ээ, Өршөөлийн тухай хуулийн талаар иргэд битгий хэл УИХ-ын гишүүд ч нэгдсэн ойлголтгүй байгаа бололтой. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн талаар хэлэлцэх үед ч энэ нь тодорхой болчихлоо. Таныг л Хууль зүйн байнгын хорооны талаар хоёр өөр талаас нь тайлбарлаж байгаа ороо бусгаа дүгнэлтэд хамгийн оновчтой хариултыг өгөх болов уу гэж бодлоо?
-Ардчилсан улс оронд амьдарч байгаа иргэн хүний хувиар хэлэхэд бусдын санаа бодлыг дүгнэж, цэгнэх эрхгүй гэдгээ хэлэх хэрэгтэй байх. Өршөөлийн хууль өмнө нь гарч байгаагүй цоо шинэ хууль биш.
Өмнө нь 19 жилийн дотор таван Өршөөлийн хууль баталсан байдаг. Түүнээс даруй зургаан жилийн дараа батлагдаж байгаа гэдгээрээ нэлээн олон хүн хамруулсан. Тоо баримттай ярих юм бол ямар нэг байдлаар 100 орчим мянган хүн хамрагдана. Нийт хөдөлмөрийн чадвартай хүн амыг нэг сая орчим гэж үзвэл тэдний арван хувь нь хамрагдаж байгаа гэсэн үг. Ойролцоогоор 82 мянган хүн жолооны эрхээ сэргээлгэнэ. Өнөөдрийн байдлаар тэдний 40-50 мянга нь жолооны эрхээ сэргээлгэсэн байна.
-Ял эдэлж байгаа хүмүүсийн хувьд?
-5-7 мянган иргэн тэнсэн харгалзах ялтай байсан. Тэд өршөөгдсөн. Энэ хүмүүс ажилд орох, хил гаалиар гарах боломжтой гэсэн үг. Мөн захиргааны зөрчил гаргасан, баривчлах шийтгэл хүлээсэн хүмүүст ялтай хугацаа гэж байдаг. Энэ хүмүүс цаашид төрийн албанд ажиллах боломжтой болж байгаа. Яг ял эдэлж байгаа хүмүүс нь долоон мянга орчим бий.
-Авлига, хээл хахуул, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийн талаар мөн л хоёр өөр тоо яригдаад байгаа?
-30 гаруй хүн албан тушаал, 10 гаруй нь авлигын хэргээр ял эдэлж байна. Үүнээс гадна ажиллагаанд байгаа буюу хэрэг бүрдэлт, мөрдөн байцаалтын шатанд 6-7 мянган хүн бий.
-Энэ хүмүүсийг тойроод Авлигатай тэмцэх газар болон УИХ- ын хооронд зөрчил үүсээд байх шиг байна. Тийм үү?
-Авлигатай тэмцэх газар мэдээлэл үнэндээ тодорхой бус, эцэслэгдээгүй олон мэдээлэл нийтэд дэлгэсэн. Тэр ч битгий хэл УИХ-ын гишүүдийг өөрсөддөө зориулж хууль баталлаа гэх утгатай үгийг ч унагасан. Эхлээд сэжигтнээр шалгагдаж байгаа УИХ-ын хоёр гишүүн гэж байсан бол сүүлдээ нэг болж байна. Хэнийг ч шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж болохгүй.
-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахтай холбоотойгооо хэдэн хүн хүлээгдэж байгаа вэ. Өршөөлийн хуулийн 9,1,3, гэдэг заалтыг харахаар ихэнх хүнд төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүс хамрагдах боломжгүй юм шиг харагдсан?
-Хууль 11 зүйл, заалттай. Ерөнхийлөгч Эрүүгийн хуулийн тусгай зүйл анги 304 заалттай. Үүний 191 хэргийг Өршөөлийн хуулийн 4.1 зүйл заалтаар дамжуулан өршөөлд хамруулахаар болсон. Ерөнхийлөгч тэдгээрээс долоод нь хориг тавьсан. Мөн хуулийн 9.1.3 зүйл заалтад 29 гэмт хэргийг оруулсан. Үүнд хориг тавьсан. Тавдугаар зүйл заалтад нь ялаас нь хоёр жил хасах байсан, Үүн дээр нэмж гурван зүйл, заалт оруулах санал оруулж ирсэн. Хоригийг Хууль зүйн байнгын хороо, УИХ-ун эхний хэлэлцүүлгээр хүлээж квбан учраас ажлын хэсэг байгуулсан.
-Ажлын хэсэг өнөөдөр ажлаа эхэлсэн үү. Ямар гишүүд багтсан бэ?
-Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төсөл учраас УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Оюунбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Өмнөх төсөл дээр ч УИХ-аас байгуулсан ажлын хэсгийг ахалж ажиллаж байсан. УИХ дах МАН-ын бүлгээс Ц.Нямдорж. Ё.Отгонбаяр, Ө.Энхтүвшин, Б.Чойжилсүрэн, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Х.Тэмүүжин, Лу.Болд, Ц.Оюунгэрэл, Р.Гончигдорж, "Шударга ёс”эвслээс З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Д.Оюунбаатар нарын гишүүн орсон.
-УИХ-ын гишүүн Ё.Отгонбанр, Лу.Болд гэсэн хоёр гишүүнийг яагаад оруулсан юм бэ. УИХ-аас баталсан Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиар бол өөрсдийнх нь эрх ашиг яригдаж байгаа үед ажлын хэсэгт орж болох юм уу?
-Энэ хоёр хүний талаар сэжигтэй, сэжиггүй гэх мэтээр үнэн нь мэдэгдэхгүй зүйл их яригдсан. Гэхдээ хэн ч шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй хүнийг яллаж болохгүй. Ийм нөхцөлд Ашиг сонирхлын зөрчлийн хууль ярьж болохгүй. Тэгээд ч нам, эвсэл нь ажлын хэсгийн гишүүдээ томилоод явуулж байхад би юу гэхэв дээ.
-УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин анхны төсөлд “Авлига, хээл хахуулийн гэмт хэрэгтнийг хамруулахгүй” гэж оруулсан байсныг хуйвалдааны зарчмаар хассан гэдгийг өнгөрсөн хугацаанд удаа дараа мэдэгдсэн. Хууль зүйн сайд Д.Дорлигжав ч “ Хуулийн төсөл танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн тул Ерөнхий сайдад төслөө татаж авах нь дээр гэдгийг хэлсэн ч цааш нь явуулсан гээд байсан ?
-Хэрэв төсөл нь өөрсдийнх нь боловсруулснвас огт өөр болсон бол татаж авах эрх нь Засгийн газарт байсан, Өнөөдрийг хүртэл татаж авахгүйгээр батлуулсныг бодоход тийм өөрчлөлт ороогүй болов уу гэж бодож байна. Түүнчлэн хууль тогтоох ажиллагаа бол үндсэндээ УИХ-ын асуудал, Иймд үүнийг элдвээр дүгнэж, гуйвуулах нь буруу болов уу. Үндсэндээ энд ямар ч хууль зөрчсөн эаалт байхгүй гэж болно.
-Та УИХ-ын чуулган дээр Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж кноп дарсан. Уг нь Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд өөрийн байнгын хорооноос гарсан хуулийг авч үлдэх ёстой биш үү?
-Авлига, хээл хахуул, албан тушаалын хэрэг байж болохгүй зүйл, Энэ үнэт зүйлээ баримталж хоригийг дэмжсэн.
-УИХ дахь “Шударга ёс" бүлэг дэх МАХН-ын гишүүд бүгд Ерөнхийлөгчийн хоригийн эсрэг гар оргосон. Энэ нь өөрөө Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг аврахын тулд ил цагаан санал нэгдлээ гэдэг сэтгэгдлийг торүүлсэн. Танд энэ талаар хэлэх тодорхой дүгнэлт байна уу?
-Миний хувьд УИХ-ын гишүүдийн аливаа хуулийн төсөл боловсруулахад нь холбогдох албаных нь хүмүүсээс тодорхой мэдээлэл авч, мэдээллээр хангах үүрэгтэй, Энэ дагуу Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн өршөөлд хамрагдах боломжтой хэргүүдийн талаар мэдээлэл авахад ямар ч байсан Н.Энхбаяр гэдэг нэр байгаагүй. Иймд МАХН-ын гишүүдийг шууд намынхаа даргыг аврах гэж саналаа өглөө гэж хэлж чадахгүй.
-Авлигатай тэмцэх гаэрын талаар иргэд гэлтгүй УИХ-ын гишүүд нэлээн бухимдалгай үг унагах болж. Танд эиэ талаар эерэг хариулт бий юу?
-Аливаа зүйл хоёр талтай. Нэг хэсэг нь хүчний байгууллага захиалгаар ажиллаж, хэлмэгдүүлэлт хийж байна гэдэг. Нөгөө талд ажлыг нь хийлгэхгүй саад хийлээ гэж хэлэх хүн ч бий. Иймд бид үйл ажиллагаанд нь хяналт тавих хэрэгтэй байж мэдэх юм. Ямар ч , байсан асуудал эцэслэн шийдэгдээгүй байхад хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийж, улстөржсөн үйл ажиллагаа явуулж болохгүй. Үүнтэй бол би зуун хувь санал нэг байна.
-Зөвхөн Ерөнхийлөгч гэлтгүй УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өнөөдрийн парламентыг шүүмжилж, хямралд орсныг удаа дараа хэлж байна. Энэ хэрээр "сайн, муу хүн" гэсэн пайз нуруун дээр тань зүүх боломжгүй нь ойлгомжтой. Ямартай ч хавтгайруулсан дүгнэлтэд та тайлбар хийх үү?
-Ямар ард түмэн байна тийм л төр засаг байна гэсэн үг бий. Цаг хугацааны хувьд ардчилсан нийгэм хөгжөөд 25 жил болж байна. Энэ бол богино хугацаа. Иймд нэг нэгнийгээ чичилж, муучлахаас илүүтэй олсон амжилтаа бас үнэлэх хэрэгтэй байх. Ард түмэндээ итгэл төрүүлэх хэрэгтэй шүү дээ.
Та ингэхэд МоАХ-нд байна уу, "Шонхор" фракцид байна уу. Хэвлэлүүд таныг бас нэг "урвагч”- аар тодруулчихсан байсан?
Монголын Ардчилсан холбоондоо байлгүй яах вэ. Би анхнаасаа МоАХ- ыг дэмжиж үйл ажиллагаанд нь оролцож ирсэн хүн. Итгэл үнэмшилдээ хэвээрээ байгаа, “Шонхор"-ын тухайд миний найз нөхөд олноороо байдаг, Тэр утгаараа дэмжих зүйлээ дэмжээд, хамтрах үедээ хамтардаг. Ер нь бол надад фракцын зарчмаар улс төр хийх нэг их таалагдаггүй. МоАХ-ынхаа хувьд УИХ-ын гишүүн Х.Баттулга дарга нь. Би цэрэг нь. Ардчилсан хувьсгалтай зэрэгцээд л бизнес хийж, зовлон жаргалаа хуваалцсан хүмүүс. Надад "Шонхор-ын ажил хэрэг явуулах чанар нь нэг их таалагддаггүй. Гэхдээ найз нөхдийн хувьд фракциар өөр хоорондоо зөрчилдөх хэрэг байхгүй л дээ.
-Ярилцлага авсан дээр асуухад таны цэргийн хувцас өмсөж авхуулсан зураг нэг хэсэгтээ л “УИХ-аас дахин нэг популист төрлөө” гэдэг шүүмжлэлийн бмй болоход хүргэж байсан. Та ер нь яагаад тийм гэнэтийн шийдвэр гаргасан юм бэ?
-Цэргийн баярын үеийн зураг. Элдвээр хэлэх нь хэлж шүүмжлэх шиг болсон. Өнөөдрийн УИХ-ын 76 гишүүнээс албан ёсоор гурван жил цэргийн алба хаасан хүн нь би юм билээ. Одооны хүүхдүүд мэдэхгүй байх шиг байна. Тэр үеийн цэргийн хувцасны мөрдэс дээр төрийн далбаа байдаг байсан. Иймд би дээдлэх эрхтэй гэсэн үг. Улаан хавтас нь тэргүүний татвар төлөгчийн гэрчилгээ. Цом ч мөн адил. Үндсэндээ одооны хүмүүст хугацаат цэргийн албаа хаа, татвараа төлөө л гэж хэлж байгаа юм. Би чинь УИХ-ын гишүүн болохоосоо өмнө бизнестэй татвараа ягштал төлдөг хүн байсан. Би татвар төлснөөрөө бахархдаг. Цэргийн алба хааснаараа бахархдаг. Яагаад үүнийгээ баримттайгаар илэрхийлж болохгүй гэж.
-Таныг популист улстөрчдийн гол төлөөлөгч болгох шиг болсон?
-Манайд өмнө нь УИХ-ын гишүүд тийм хувцас өмсч байгаагүй болохоор хүмүүс гайхсан байх. Гэтэл дэлхийн улс орны төр, нийгмийн зүтгэлтнүүдийг харах хэрэгтэй. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Бушийг хар, Тэд дор бүрнээ цэргийн алба хааснаараа бахархдаг. Хувцсаа ч өмсдөг. Тэгэхэд манайд ийм бахархлыг ойлгохгүй байна гэдэг бол байж болохгүй зүйл. Би харин бодоод байгаа юм.
-Юуг тэр вэ?
-Яагаад цэргийн алба хаагаагүй хүн өнөөдөр төрд өндөр албан тушаал хашиж, УИХ-ын гишүүн болчихоод явдаг юм. Ийм байж болохгүй шүү дээ. Өнөөдрийн УИХ-ын гишүүдээс гэхэд Б.Бат-Эрдэнэ гишүүн ... д ажиллаж байсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж барилгын цэргийн ангид алба хаасан. Бусад нь гадагшаа сургуульд явахаасаа өмнө түр хугацааны түр крантинд суусан байдаг юм байна лээ, Би дотроо ийм байж болохгүй гэж боддог,
-Одоо эрчүүд цэргийн алба хаагаагүй бол торийн албанд ажиллах боломжгүй болж байгаа байх шүү?
-Тийм л байх хэрэгтэй шүү дээ. Гол нь халтуурдаж болохгүй байхгүй юу.
-УИХ-ын гишүүн болсноор шинэ бахархал төрөх юм уу?
-УИХ-аас баталсан хууль болгон л надтай холбоотой. Энэ чинь бас бахархал.
-Таныг УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан даа. Энэ нь та хоёрын нэг нэгнээ дэмжих лобби байсан юм уу. Ярилцлагын төгсгөлд сонирхож асууж байгаа юм шүү?
-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал дээр миний нэрийн дэвшүүлж байсан, Чадна гэж бодсондоо л нэр дэвшүүлсэн байх, Миний хувьд хүн өөрийгөө улс орныхоо төлөө ажиллаж, зүтгэж чадна гэж бодсон бол бас үзээд алдах хэрэгтэй гэсэн бодолтой явдаг. Дараа нь харамсаж, халаглаж суухаар ганц ч гэсэн шийдвэр гаргаад зүтгэх хэрэгтэй. Хожим дурсаж харамсаж сууснаас дээр биз дээ.