2015.09.16
Ажлын хэсэг хуралдана
УИХ-аар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбоотойгоор Өршөөл үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг өчигдөр үдээс хойш хуралдсан.
Дараа нь УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаанаа эхлүүлсэн ч тус хуралдаанд Авлигатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтнуудыг байлцуулах шаардлагатай хэмээн үзэж, өнөөдөр 09.00 цагт зарлахаар болж хойшлуулсан. Гэвч тус байнгын хорооны хуралдаан өнөөдөр товлосон цагтаа эхлээгүй. Харин бидэнд олдсон шинэ мэдээллээр Өршөөл үзүүлэх хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр 15.00 цагт зарлагдсан байна.