Н.Энхболд: Улс төр тогтвортой байсны төлөөс нь УИХ сонгодог байж чадаагүй
УИХ-ын Дэд дарга Н.Энхболдтой ярилцлаа. Өнгөрсөн дөрвөн жилийн УИХ-ын үйл ажиллагаанд тэрбээр "сайн" дүн тавьж байв.
-УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байна. Ардын намын зүгээс ард түмэндээ санал болгож буй мөрийн хөтөлбөрийн талаар ярилцлагаа эхэлье?
-Бид энэ мөрийн хөтөлбөрийг боловсруулахын тулд миний санаж байгаагаар урьд өмнө байгаагүй судалгаа, санал асуулга, ярилцлага, хэлэлцүүлгийг хийн байж баталсан, том мөрийн хөтөлбөр. Манай нам ийм мөрийн хөтөлбөр хийхээс ч аргагүй. Яагаад гэвэл энэ улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн асуудлыг шийдвэрлэхэд хамгийн том үүрэг гүйцэтгэж буй намын хувьд салбар бүрийг хамарсан хүн бүхэнд хүрэх, биелэх боломжтой мөрийн хөтөлбөр боловсруулах үүрэгтэй. Энэ хариуцлагаа ч биелүүлэх ёстой улс төрийн хүчин гэж өөрсдөө бодож байна.
Тиймээс хоёр жилийн өмнөөс "Ард түмнээ сонсъё" аяныг өрнүүллээ
Тэр хугацаанд сүүлийн хорин жилийн амьдралаа монголчууд хэрхэн дүгнэж байна, ирэх 20 жилээ юу гэж харж байна, уг түүхэндээ тулгуурлаад ирээдүйн зам мөрөө яаж төлөвлөх вэ гэдэг маш том хэлэлцүүлгийг хийсэн. Хоёрдугаарт эрдэмтэн, судлаач, эдийн засагч, хуульчид гээд нийгмийн хэмжээний том мөрийн хөтөлбөр боловсруулахад оруулах ёстой хүмүүсийг бүгдийг нь хамруулсан. Дараагийн онцлог орчин үеийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулдаг гадны моделиуд байдаг юм байна. Үзүүлэлтийг нь компьютерт програмчлаад оруулчихсан, ямар зорилтыг юу хийж биелүүлэх боломжтой вэ гэдгийг харуулдаг, дэлхий нийтэд зөвшөөрөгдсөн программуудаар хийх зорилтоо тавьж байгаад харсан. Тооцоо судал-гааг их нарийвчилж хийсэн. Манай намын мөрийн хөтөлбөрийн анхны төсөл дотор их олон нарийн тоотой заалтууд байсан. Гэхдээ энэ нь төсвийн хариуцлага, сонгуулийн тухай хуультай холбогдоод явц дундаа нэлээд хэсэг нь аудитаар хасагдчихсан зүйл бий. Гэхдээ бидний хувьд цаашдаа хэрхэн ажиллах вэ гэдэг тодорхойлолт л доо.
-Мөрийнхөтөлбөрөөболовсруулахдаа юун дээр илүү тулгуурласан бэ?
-Мөрийн хөтөлбөр боловсруулахад хамгийн чухал нь тухайн улс орны онцлог байдаг. Мөн хөгжлийн үе шат. Бид Монгол Улсын тухай хөтөлбөр боловсруулж байгаа юм. Бусад бүх намууд ч гэсэн ялгаагүй л дээ. Улс маань нэг, хүрчхээд буй маань нэг, туулаад өнгөрсөн зам маань нэг, урагшаа тавьж буй зорилт маань нэг болохоор ерөнхийдөө их ойролцоо хөтөлбөрийг бусад намууд гаргасан байна. Би бусад намуудын мөрийн хөтөлбөрийг ялангуяа Ардчилсан намынхыг харьцуулж харсан л даа. Төстэй олон зүйл байсан. Яагаад гэвэл нэг талбай дээр ажиллаж байгаа учраас тэр байх. Харин бидний хувьд илүү зүүн төвийн үзэл баримтлалтай нам.
Нийгмийн халамж, төрийн зохицуулалт тал руу анхаарал хандуулснаараа арай илүү онцлог. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх арга замын хувьд ялгаа бий. Монголын улс төрийн намууд үзэл бодлоороо ялгарах зүйлгүй болчихсон гэсэн шүүмжлэлүүд сүүлийн үед их гарлаа. Нэг талаар үүнд үнэний ор бий. Бид сүүлийн 3-4 удаагийн их хурлыг харж байхад манайхаас бусад намууд ямар үзэл баримтлалтай юм бэ гэдэг нь мэдэгдэхээргүй болж байна. Манай намын хувьд анхнаасаа зүүн төвийн үзэл баримтлалтай. Харин бусад намуудын ярьж, хэлж байгаа зүйлүүд нь манайх руу их дөхсөн. Тиймээс ялгагдахаа байлаа гэдгийг бусад намууд манайх руу дөхөөд байна гэж харж байгаагаас биш бид өөрсдөө гажаад явсан зүйл байхгүй. Үүнд бас учир шалтгаан байна.
-Тухайлбал ямар?
-1990-ээд оноос хойшхи улс төр, үзэл барилгын, эдийн засгийн өөрчлөлт хурдацтай явсан. Бид зарим зүйлийн хэтийн үр дагаврыг харалгүй, ялангуяа эдийн засаг, нийгмийн үр дагаврыг тооцолгүйгээр юу ч гэсэн улс төр, тогтолцооны өөрчлөлтөө хийгээд авъя гэдэг байдлаар хандсан зүйл их бий. Ялангуяа өмч хувьчлал.Манайд болсон өмч хувьчлал эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн агуулгатай байсан. Хуучин нийгмийн тогтолцоог өөрчлөх эдийн засгийн арга бол хүмүүсээ ямар ч байсан өмчтэй болгоод, сонголт хийх эрхийг нь хангаад явж байтал учир нь олдох байх гэсэн байдлаар эхлүүлчихсэн хувьчлал шүү дээ. Үүнийхээ горыг ч бид хангалттай амссан. Хэдийгээр гадны зээл тусламж дээр тогтож байсан эдийн засагтай байсан ч гэсэн нийгмийнхээ амьдралыг бүгдийг нь зохицуулж байсан тогтолцоогоо устгаж хаяад, өөрөөр хэлбэл хийхийн тулд хийгээд түүнээсээ алдсан зүйл их бий.
Энэ нь даамжирч явсаар сүүлийн үед шүүмжлэл дагуулж буй баян хоосны ялгаа, нийгмийн баялгийг шударга бус хуваарилалт гарах болсон гэж боддог. Хэдийгээр ардчилсан чөлөөт, хүний эрх эрх чөлөөг хангадаг гээд нэг талаараа бүх зүйл нь сайхан мэт байгаа ч нөгөө талаараа эдийн засаг хурдацтай хөгжиж байхад яагаад тэр хэмжээгээрээ иргэдэд тусахгүй байна вэ гэдэг бухимдал бий болж байна. Үүнээс болоод намууд хүссэн хүсээгүй үзэл баримтлалаа иргэдийн санаа сэтгэлд нийцүүлэн, төрийн зохицуулалт бүхий зүүн төв рүү чиглүүлж байна. Бүр зарим улс төрчид эрээ цээрээгээ алдан буцаад хуучин нийгэм рүү орохыг уриалан дуудах шахуу уур амьсгалын дунд намуудын мөрийн хөтөлбөр батлагдан гарч байна.
-Бүхулс төрийн намууд зүүн талдаа гарчихсан, мөрийн хөтөлбөр нь ижилхэн шахуу байхад танай нам юугаараа ялгарах юм бэ?
-Бидний онцлог гэвэл хэрэгжүүлэх чадвараараа илүү гэж бодож байна. Төрийн эрхийг олон жил барьж, ажлыг нь хийсэн, туршлагатай, чадалтай боловсон хүчин бий. Шүүмжлэлтэй хандах үйл бий л дээ. Гэхдээ л том утгаар нь аваад үзвэл тавьсан зорилтоо хэрэгжүүлэх талаараа илүү гэж бодож байна. Төрийн ажил гэдэг зүгээр нэг бизнес хийгээд явахаас өөр. Бүх зүйл нь хоорондоо цогц уялдаатай байж урагшилна уу гэхээс бизнес хийхээс тэс өөр шүү дээ. Ганц хоёр жишээ хэлье л дээ. Хүүхэд төрүүлсэн эхчүүдийн чөлөөтэй байлгах хугацаа, тэдэнд олгох тэтгэвэр тэтгэмжийн талаар хоёр намын мөрийн хөтөлбөрийг харьцуулаад харсан.
Манайх бол тухайн эхийг ажилтай нь байлгаад, тэтгэмжээ аваад гэртээ сууна. Харин хүүхэд .нь бойжоод ирэхээр эргээд ажилдаа орно гэдэг байдлаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Гэтэл Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт миний ойлгосноор хүүхэд гаргалаа, тэтгэмжийг нь өгөөд явуулах нь. Эргээд ажлын баталгаа нь байхгүй гэх мэт илүү их зах зээлийн гэж ярьдаг, хүний нүдэнд үзэгдэж, гарт баригддаггүй арга хэмжээнүүдтэй. Гэхдээ бид хавтгайрсан халамжаас татгалзсан. Хоёр намын мөрийн хөтөлбөрийг харахад боловсролтой, эрүүл, хангалуун амьдралтай, аюулгүй орчинд амьдрах монголын төлөө л байгаа шүү дээ. Энэ бүх талаас нь хараад үзвэл том ялгаа нь зохицуулалт, гүйцэтгэх чадавхаараа илүү болсон гэж хэлмээр байна. Салбар бүрээр нь ярих юм бол олон нарийн зүйлүүд бий.
-Ялгаа, хэрэгжүүлэх аргыг нь ойлголоо. Ер нь Ардын намын мөрийн хөтөлбөрийн гол цөм нь юу юмбэ?
-Ерөөсөө л хүн төвтэй хөгжлийн тухай яриа юм. Хүн ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой байх тухай асуудал. 100 жилийн өмнө Монголд ирж байсан гадны нэгэн жуулчны авсан зурагт нууд саяхан гарсан. Тухайн үеийн Монгол Улс, Улаанбаатар хот ямар байсныг тэндээс харж болно. Зуун жил гэдэг хүний амьдралын хувьд урт хугацаа боловч, улс орны нийгмийн амьдралын хувьд тийм ч урт биш. Ер нь 100 насалдаг хүний. тоо нэмэгдээд байна.
Хүний амьдралын нэг үеийн хугацаанд газар тэнгэр шиг болтол улс орныг өөрчилж чадсан нь нам нь МАН. Энэ хугацаанд тусгаар тогтнолоо баталгаажуулсан, ардчилсан хувьсгалыг хийлцсэн, Монгол биеэ дааж, улс.шиг улс болсон. Тиймээс бид үүндээ илүү их найдаж, хамаагүй их давуу талтай гэж бодож байна. Мэдээж ардчилсан нийгэм, Үндсэн хуулийнхаа асуудлыг бүгдийг нь төгөлдөршүүлж, баталгаажуулах зорилтыг мөрийн хөтөлбөртөө оруулж байгаа. Гэхдээ хамгийн чухал нь буюу аюулгүй, тогтвортой, тусгаар тогтнолын асуудлыг МАН байгуулагдсан цагаасаа тавьж ирсэн зорилтын цөм нь. Үүнгүйгээр бусад зүйл үнээ цэнээ алдана. Тусгаар тогтнолгүй Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө, ардчилал, эдийн засгийн хөгжил яриад яах юм бэ. Үүгээрээ манай боловсруулсан мөрийн хөтөлбөр их давуу гэж бодож байгаа.
-Тэгвэл Монгол Улс эдийн засгийн хувьд хэр тусгаар тогтнолтой байна вэ?
-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Үндсэн хууль, язгуур эрх ашиг талаас нь аваад үзвэл санаа зовоомоор зүйлүүд олон байна. Хамгийн сүүлд боловсруулсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаар бид нэг юм уу, нэг хэсэг орны зүгээс манайд үзүүлдэг эдийн засгийн нөлөөнд хэтэрхий их байхаас болгоомжилсон заалт тусгасан. Энэ заалтууд хэрэгжихгүй байгаа. Ер нь Монгол Улс эдийн засгийн баталгаагаа хангахгүйгээр байршил, хүчин чадлынхаа хувьд их эмзэг юм. Энэ талаар бодит тоонуудыг хараад үзвэл анхаарах зүйлүүд маш их бий. Гэхдээ гадны хөрөнгө оруулалтгүйгээр Монгол Улс урагшаа хөгжихөд төвөгтэй байна.
Зарим хүмүүс гадныхны хийж байгаа зүйлийг бүгдийг чадна гээд ярьдаг ч хэрэг дээрээ яаж хийх вэ гэхээр хариу огт байдаггүй л байхгүй юу. Наад зах нь хөрөнгө мөнгөө яаж босгох билээ. Зарим компаниуд эхнээсээ сурч байна л даа. Гэхдээ өнөөдрийнхөө хэрэгцээг босгох хэмжээнд хөрөнгө оруулалт хийж чадахгүй байна. Зөвхөн Монгол ч биш дэлхийн бүх улсууд хоорондоо нарийн уялдаа холбоогүйгээр хөгжих нөхцөлгүй болчихсон цаг үед бид амьдарч байна. Дэлхийн хамгийн том эдийн засаг Америк гэхэд бусад бүх орнуудаас хамааралтай амьдарч, дангаараа бие даан явж хэзээ ч чадахгүй хэмжээнд л байгаа шүү дээ. Наад зах нь эрчим хүч, хэрэглээнийхээ барааны талаар. Монгол ч гэсэн тийм байдалд байгаа юм.
Хамтарсан Засгийн газрыг ажиллахад хамгийн том туслалцаа дэмжлэг үзүүлж ирсэн байгууллага бол УИХ.
Дотооддоо байхгүй байгаа учраас гадныхантай хамтарч ажиллах шаардлага зайлшгүй үүсээд байгаа юм. Гэхдээ өнөөдрийг хүртэл тэр нь нэгдүгээрт замбараагүй, хоёрдугаарт хууль тогтоомжууд , гадны хөрөнгө оруулалтыг зорилгоор дутуу бодож хийсэн учраас өнөөдөр манай улсын эдийн засгийн тусгаар тогтнол сайнгүй түвшинд байгаа. Энэ талаар ч гэсэн манай намын мөрийн хөтөлбөрт тусгайлан оруулсан заалтууд бий. Ер Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хүрээнд гадны хөрөнгө оруулалтыг оруулахдаа тэнцвэртэй, аль аль талынхаа эрх ашгийг хангасан байдлаар оруулж ирээд эдийн засаг, дипломатын аргаар эдийн засгийнхаа аюулгүй байдлыг хангах тухай манай мөрийн хөтөлбөрт туссан.
-Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа өндөрлөж байна. УИХ-ын Дэд даргын хувьд дөрвөн жилийн ажлаа дүгнээд нэг хэлэхгүй юу?
-Хүмүүс янз бүрийн дүгнэлт хийсэн байна. Таван баллын системээр үнэлэхэд гурав, эсвэл гурав хагас ч юм уу. Би бол сайн ажилласан гэж .боддог. Нөхцөл байдал маань өөрөө амаргүй байсан. Хэдийгээр сонгуулийн үр дүнгээр МАН парламентад олонх болоод, дангаараа Засгийн. газар байгуулах боломж байсан. Гэвч түүний өмнөх парламентын он жилийн туршлага, сонгуулийн дараах нөхцөл байдал, нийгмийн уур амьсгалыг бодолцож үзээд ядаж тодорхой нэг хугацаанд нийгэмд байгаа дайсагналцсан, бие биенийгээ үзэн ядсан байдлыг намжаах, хөгжлийн зорилтуудаа хамтдаа хэрэгжүүлэх шаардлагын улмаас хамтарсан Засгийн газар байгуулсан. Хамтарсан Засгийн газрыг ажиллахад хамгийн том туслалцаа дэмжлэг үзүүлж ирсэн байгууллага' бол УИХ.
Засгийн газар эцсийн дүндээ УИХ-ын шийдвэрээс болж биш, тэнд нь ажиллаж байгаа намууд Засгийн газраасаа эхэлж салах санал гаргаад, түүнийг нь УИХ аргагүйн эрхэнд баталгаажуулсан. Энэ удаагийн УИХ-ын ажлын үр дүнгийн хамгийн том нь улс төрийн тогтвортой байдлыг хангаж, Засгийн газар өмнөө тавьсан зорилтоо хангахад бүх талын тусламжийг үзүүлж ирсэн. Сөрөг хүчний, хяналтгүй, хариуцлагын тогтолцоогүй болчихлоо гэх мэт шүүмжлэлүүд байсан. Гэхдээ төгс төгөлдөр зүйл гэж байдаггүй. Хамтарсан Засгийн газар ажиллан, тодорхой асуудлыг шийдэж, улстөр тогтвортой байсны нэг талын төлөөс нь хариуцлагын , харилцан хяналтын, сонгодог парламентын хэмжээнээс сул байсан гэдэгтэй санал нэг байгаа. Аливаа улс орны хөгжлийн тухайн үеийн шаардлага нь юу байсан бэ гэдэг талаас нь асуудлыг авч үзэх нь зүйтэй.
Энэ үүднээс нь аваад үзвэл 2008 оны сонгуулийн дараа Монгол Улсад хамтарч ажиллахаас өөр аргагүй байсан. Миний бодлоор хэрэв тухайн үед хамтарсан Засгийн газар байгуулагдаад, түүнийг нь УИХ дэмжиж ажиллаагүй бол Монгол Улс өнөөдрийн хүрсэн амжилтад хүрэхгүй л байсан болов уу. Би ямар амжилтыг хэлж байна вэ гэвэл бүхний түүчээ болсон-уул уурхайн гол салбараа хөдөлгөөнд оруулж чадлаа. Тогтвортой байдлаар 3.4 жил ажиллаад Монгол Улс хууль номоо биелүүлж, хэлсэндээ хүрдэг, олон улсын хамтын нийгэмлэгийн найдвартай сайн түнш байж болох нь гэдгийг нотлон харуулж чадсан. Тиймээс 2008-2012 оны УИХ-ыг яг энэ үед тохиосон түүхэн үүргээ сайн биелүүлж чадсан гэж боддог.
-Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарснаас үүдээд парламентын түвшинд хэлэлцэж байсан олон асуудалд зөвшилцөх шаардлага бий болсон. Харин энэзөвшилцөөнийг хийх үүрэг нь УИХ-ын удирдлагуудад л ирсэн байх?
-УИХ-ын Дэд дарга нарын гол үүрэг бол Байнгын хороо, намын бүлгүүд хоорондын ажлын уялдааг хангах. Энэ чинь л хурц өнцөгтэй зүйлийг тал талаас нь ярьж, эвийг нь олон зөөлрүүлэх юм л даа. Хамтарсан Засгийн газар байсан байгаагүй УИХ-ын дэд даргын гүйцэтгэх ажлын нэг энэ л дээ. 2008 оны сонгуулийн дараах хамгийн анхны улстөрийн намуудын зөвшилцлөөс эхлээд чуулганы төгсгөлд баталсан Стратегийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль хүртэл бүх зөвшилцлийн Ажлын хэсэгт би орж ажилласан. Нэлээд хэсгийг нь ахаллаа. Ардчилсан нам засгаас гарснаас хойш ч гэсэн бид хоорондоо ярьж байгаад асуудлаа шийдэж байсан. Гэхдээ хамтарч байсан үеийнхээс хурд нь эрс удааширсан. Өмнө нь боломжийн богино хугацаанд асуудал шийддэг байсан бол Ардчилсан намыг гарснаас хойшхи хугацаанд шийдчих нэлээн олон асуудлыг шийдэж чадахгүй байсаар дараагийн УИХ-д шилжүүлээд сууж байна.
-Хэдийгээр танай нам парламентад олонх байсан ч сөрөг хүчин завсарлага нэрээр олон асуудлыг гацаадаг байсан. Барагл цөөнх нь олонхоосоо хүчтэй мэт байж, олон асуудал шийдэгдэж чадахгүй гацах өдрүүдэд танд юу бодогддог байв?
-Цөөнхийн дарангуйлал гэдэг. нэр томьёо хүртэл гарсан шүү дээ. Уг нь сонгодог утгаараа олонх нь асуудлаа шийдэж, түүнийхээ дагуу хариуцлагаа үүрээд явдаг тогтолцоо. Гэтэл хууль тогтоомж,, эрх зүйн зохицуулалт дотор одоо харахад дутагдалтай зүйлүүд байна, Яахав тухайн үед бид өөрсдөө баталж байлаа л даа. Энэ парламентад Ардчилсан нам 30 орчим гишүүнтэй бүлэг байсан. Гэтэл бие даагчидтай нийлээд найман хүнтэй бүлэг байхад одоогийн УИХ-ын дэгийн тухай хуулийн ганихан заалтаас болоод парламентын үйл ажиллагаа бүхэлдээ гацах зохицуулалт явж бартаа юм. Нэг нам 68 гишүүнтэйгээр парламентад олонх байхад, бүлэг байгуулах хэмжээнд хүрсэн буюу найман хүнтэй цөөнх завсарлага авлаа л бол УИХ-ын үйл ажиллагаа зогсдог. Тэд хуралдаанд орж ирэхгүй л бол урагшаа явах боломжгүй болдог зохицуулалт явж байна. Үүнийг халъя гэдгийг өмнөх сонгуулиас эхлээд ярьсан ч шийдэхгүй байсаар өнөөг хүрчихлээ. Магадгүй хамтарсан Засгийн газар салаагүй бол энэ асуудал шийдэгдэх байсан байх. Хүмүүс ойлгодоггүй "Яахаараа олонх байж асуудлаа шийдээд явчхаж чаддаггүй юм бэ" гэдэг л дээ. Гэвч хуулийн зохицуулалт нь нэгэнт ийм юм. Сонгуулийн дараа бүрэлдэх УИХ юун түрүүнд Дэгийн тухай хуулийн энэ заалтыг авч үзэх хэрэгтэй. Мэдээж цөөнхийнхөө үгийг сонсож, тайлбарыг ойлгохыг хичээдэг цаг хугацаа олгох ёстой. Гэхдээ хугацаагүйгээр завсарлага авдаг биш тодорхой хэмжээнд ярилцан ойлголцохгүй бол олонхоороо шийддэг, болж өгвөл хоёр талаасаа саналаа нэгтгэдэг дэГтэй баймаар байна. Дараагийн УИХ шийдэхгүй бол олон асуудал гацах магадлалтай байна. Энэ заалтыг засаж чадахгүй байвал дараагийн олон удаагийн УИХ-ын үйл ажиллагааг сөргөөр дүгнэхэд л нэмэр болно уу гэхээс ажлыг урагшлуулахад нэрмээс л болно.