
Монголын Чөлөөт Ахмадын Холбооны тэргүүн Г.Баасан
2015.08.15
Г.Баасан хэвлэлийн хурал зарлалаа
Монголын Чөлөөт Ахмадын Холбооны тэргүүн Г.Баасан энэ сарын 17-ны даваа гарагийн 11:00 цагаас хэвлэлийн хурал хийхээр зар тараажээ.
МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд товлогдсон түүний хэвлэлийн хурал "Ахмадын тэмцэл" сэдвийн хүрээнд явагдах гэнэ.
"Баасан авгай" гэсэн нэр автлаа гудамжинд тэмцэл хийж явсан ч хэсэгтээ чимээ алдарсан тэрбээр дахин гарч ирж байгаа нь сонгууль ойртож буйн чимээ болов уу. Ахмадын тэмцэл нэртэй хэвлэлийн хурал хийхээр болсон ч үүнийг илтгэж буй.