Төсөл бичих аргачлал сургалтын бүртгэл явагдаж байна
Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн Жижиг Дунд Үйлдвэрийг дэмжих төвөөс Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бичил бизнөс үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуй нэгж байгууллагыг бие даан төсөл, төлөвлөгөө боловсруулах арга барил олгох аж ахуйн ур чадварыг эзэмшүүлэх зорилго бүхий Төсөл бичих аргачлал сургалтыг 2015/08/18-20 өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Сургалт Нийслэлийн засаг захиргааны IV байрны 2 давхарт өглөө 09-14 цагийн хооронд 3 өдөр үргэлжилнэ.
Тус сургалтанд хамрагдахыг хүсвэл 318547 95824323 96024323 89634323 дугаарын утсаар бүртгүүлэх боломжтой.