“Нийслэл ЖДҮ” сургалт мэдээллийн төвийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна
Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн зүгээс нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчиддээ зориулан “НИЙСЛЭЛ- ЖДҮ" СУРГАЛТ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ-ийг 2015 оны 8 дугаар сарын 05 ны өдөр 09°° цагт Нийслэлийн засаг захиргааны IV байрны 2 давхарт нээж байна.
Эрхэм үйлдвэрлэл эрхлэгч та бүхэн тус төвд хандсанаар:
Зах зээлийн судалгаа, статистик мэдээлэл, Тоног төхөөрөмжийн мэдээлэл Үйлдвэрлэл үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд шаардлагатай ном товхимол, гарын авлага. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин ажиллах, арилжааны банк, ЖДҮ-ийн хууль, тогтоомж, захирамж, Гадаад, дотоод үзэсгэлэн яармаг, худалдааны мэдээлэл, ЖДҮДТ-өөс явуулдаг сургалтын төлөвлөгөө, Патентын талаархи ойлголт, Кластерийн үйлчилгээ, ЖДҮ эрхлэгчээр бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, ТББ-ыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт , Аж ахуйн нэгжийг байгуулахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, Хөнгөлөлттэй зээлд хамрагдахад шаардагдах баримт бичгийн жагсаалт, Жижиг, дунд үйлдвэрийн төслийн загвар гэх мэт та бүхэн өөрт хэрэгцээтэй мэдээ мэдээллийг цаг алдалгүй нэг дор авах боломжийг олгож байгаа юм.
Эрхэм үйлдвэрлэл эрхлэгч таныг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн: 318547, 89133002 утсаар лавлах бүрэн боломжтой. Нээлтийн үйл ажиллагаа : 2015 оны 8 дугаар сар 05 ны өдөр 09°° цагт
Хаана: Нийслэлийн засаг захиргааны IV байр, 2 давхарт.