Нийслэлийн ЖДҮ эрхлэгчдийн хоёрдугаар зөвлөгөөнд 98 үйлдвэрлэл эрхлэгч хамрагдлаа
Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Б.Одгэрэл
2015.08.07

Нийслэлийн ЖДҮ эрхлэгчдийн хоёрдугаар зөвлөгөөнд 98 үйлдвэрлэл эрхлэгч хамрагдлаа

Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв Сургалт мэдээллийн төвийн нээлтийн арга хэмжээний эхлэл болгон Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хоёрдугаар зөвлөгөөнийг 2015 оны 08 дугаар сарын зохион байгууллаа.

Зөвлөгөөнийг нээж Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Б.Одгэрэл нээж үг хэллээ. Тус зөвлөгөөнд Нийслэлийн үйлдвэр хөдөө аж ахуйн газрын үйлдвэрлэлийн хэлтэсийн дарга н.Дондогдорж. Багануур дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал Ю.Бямбаа, Багахангай дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал Болормаа, Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал Ихбаяр, Сүхбаатар дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал Шижир, Налайх дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал Энхтуул нарын зочид хүрэлцэн ирсэн.

Энэ удаагийн зөвлөгөөнд нийт нийслэлийн 9 дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл болох 98 иргэн аж ахуй нэгжүүд хамрагдсан. Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хоёрдугаар зөвлөгөөнд 98 үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдаж 14 үйлдвэр эрхлэгч шууд санал оруулж. биечлэн 17 үйлдвэр эрхлэгчтэй уулзав. Эдгээр саналуудыг боловсруулан Нийслэлийн засаг даргын Экологи. ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ даргын 2016 оны ажлын төлөвлөгөө. Нийслэлийн эдийн засаг нийгмийн 2016 оны зорилтод тус тус санал оруулан дэмжин ажиллахаар төлөвлөөд байна.