Лувсанвандан сангаас ном хандивлалаа
2015.08.11

Лувсанвандан сангаас ном хандивлалаа

УИХ-ын гишүүн Л.Болд энэ оны 5 дугаар сарын 7-нд дүүрэгт ажиллахдаа “Өргөө” соёлын ордны орон нутаг судлах танхим, Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн үйл ажиллагаатай танилцсан билээ.

Соёлын ордны дарга Ц.Ганцэцэг “Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд номын баяжилт хийгдээгүй, иргэдийн хүсэл сонирхолд нийцсэн номнууд байхгүй учраас оюунлаг үйлсийг дэмждэг Лувсанвандан сангаар дамжуулан баяжилт хийж өгөөрэй” хэмээн хүсэлт тавьсаныг биелүүлэн 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Лувсанвандан сангаас эхний ээлжийн номын баяжилтыг хийлээ. Баяжилт хийхдээ иргэдээс санал авч, тэдний оюуны хэрэгцээг хангахуйц байхаар шийдсэн байна.

Цаашид улирал тутам нэг сая төгрөгийн шинэ номоор дүүргийн номын санд баяжилт хийхээр Лувсанвандан сангаас төлөвлөж, иргэдийн хэрэгцээт номын жагсаалтыг “Өргөө” соёлын ордон гаргаж байгаа аж. УИХ-ын гишүүн Л.Болд, олон улсын монгол судлалыг дэмжих доктор, профессор С.Лувсанвандангийн нэрэмжит сан  энэ удаад Б.Сарантуяагийн “Сорхугтани” роман, Б.Шүүдэрцэцэг “Домогт Ану хатан”, Монголын хүүхэд залуучуудын нэвтэрхий толь, Д.Дефо “Робинкон Крузо” зэрэг дотоодын болоод гадаадын сонгодог бүтээлүүдийн дээж 64 номыг Д.Нацагдоржийн нэрэмжит дүүргийн номын санд хандивлалаа.