Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн эхэллээ
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах шатрын тэмцээний нээлтийн арга хэмжээ Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимд өнгөрсөн амралтын өдөр боллоо.
Уг тэмцээнийг Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар нээж, нийт тамирчдад баяр хүргэж үг хэлэн олон улсын дохионы хэлээр мэндчилгээ дэвшүүлэв.
Ази тивийн аварга шалгаруулах шатрын 3 дахь тэмцээнд Казакстан, Узбекистан, Энэтхэг, Монгол Улсаас 27 шатарчин ур чадвар, оюун ухаанаа сорих байна.
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч, Англи улсын иргэн Филипп Гарднер тэмцээний нээлтэд оролцсон юм.
Тэмцээний үйл ажиллагаа амжилттай эхлэн явагдаж байгаа бөгөөд Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар тоглолтын эхний нүүдлийг хийж тамирчдад амжилт хүссэн юм.
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний аваргууд 2015 оны наймдугаар сарын 14-н буюу энэ баасан гарагт тодорно.