БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр
2015.08.08

Багш, сурагч, оюутан солилцоог хөгжүүлнэ

БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр Японы Шизүока мужийн захирагчтай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ингэснээр Монголын боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын сургалтын шинэчлэл, чанарыг сайжруулах том ажлын эхлэл тавигдаж байгаа аж.

“Энэ мужийн захирагч нь Монголтой хамтын ажиллагааг хөгжүүлэх чин эрмэлзэлтэй хүн. Ажлын туршлага ихтэй. Оюутан солилцоо, багш солилцоог явуулах их боломжтой болно гэж найдаж байгаа” гэж БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр хэллээ.

Энэхүү гэрээг байгуулснаар ЕБС-ийн болох Их, Дээд сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэн багш сурагч, оюутан солилцоог хөгжүүлэх, соёл урлагийн үйл ажиллагааг харилцан зохицуулах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах аж.

    Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү