Л.Энх-Амгалангийн санаачилгаар Хөвсгөл нуурыг цэвэрлэжээ
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2015.08.10

Л.Энх-Амгалангийн санаачилгаар Хөвсгөл нуурыг цэвэрлэжээ

Монголын хөх сувд гэгддэг Хөвсгөл нуур олны хөлд дарагдаж, тэр хэрээр бохирдож, хогонд дарагдсан.

Энэ байдалд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нэлээн эмзэглэж, өөрийн бодол, сэтгэгдлээ цахим хуудсаараа байнга илэрхийлдэг. Тэгвэл эрхэм гишүүн санаа зовоосноо илэрхийлээд зүгээр суугаагүй байна. Тэрбээр санаачилга гаргаж, Хөвсгөл нуур орчмын хогийг цэвэрлэх аяныг өрнүүлжээ. 

 

Тус аянд 20 гаруй төрийн болон хувийн хэвшлийнхэн 250 хүн 20 гаруй тээврийн хэрэгсэлтэйгээр оролцож, Хөвсгөл нуур орчмын 60 км газраас100 орчим тонн хог цэвэрлэсэн байна.