Зарчмын байр сууринд хүрээгүй
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ
2015.08.04

Зарчмын байр сууринд хүрээгүй

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өчигдөр хуралдсан ч албан ёсоор мэдээлэл хийсэнгүй. Бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгийг хуралдаанд орохоос өмнө байр суурийг нь тодруулсан юм.

-Ээлжит бус чуулган, түүнийг тойрсон цаг үеийн асуудлаар танай бүлэг ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд ээлжит бус чуулган зарласан. 54 хувийн ирдтэйгээр чуул- ганыг нээлээ. Харин МАН-ынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаанд оролцсонгүй. Тэд оролцоогүй ч ирц бүрдсэн.

-МАН-ын зургаан сайдыг чөлөөлөх, эсэх асуудлаар танай бүлэг ямар байр суурьтай байна вэ?

-Төсөл болгон өргөн бариагүй асуудлын талаар бид яриагүй байна. Өөрөөр хэлбэл, энэ асуудлаар бид ямар нэг зарчмын байр сууринд хүрээгүй байгаа гэж ойлгож болно.

-Сайд нарыг чөлөөлсний дараа “Шударга ёс” эвслийн Засгийн газар дахь оролцоо хэр өөрчлөгдөх бол?

-Энэ талаар янз бүрийн таамаг явж байгаа. Зарим хэвлэл тодорхой нэр дурдан мэдээлж байна. Магадгүй сайд нарыг огцруулж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах үеэр энэ талаар ярихыг үгүйсгэхгүй.