Казино, Эрдэс баялагтай холбоотой хуулийн төслийн ажлыг хэсгийг байгуулав
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс“ эвслийн бүлэг
2015.04.07

Казино, Эрдэс баялагтай холбоотой хуулийн төслийн ажлыг хэсгийг байгуулав

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс“ эвслийн бүлэг 2015 хаврын ээлжит чуулганы анхны хуралдаанаа өчигдөр хийсэн билээ. Гэхдээ хурлаар юун тухай хэлэлцэв гэдэг талаар дараа нь мэдээлэл хийгээгүй билээ. 

Тэгвэл хуралдаанаар “Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төсөл”, “Казиногийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөл” болон “Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөл”-үүдийг хэлэлцээд дээрх 3 хуулийн төсөлд бүлгээс ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэжээ.

“Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төсөл”-ийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг, “Казиногийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөл”-ийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг, “Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөл”-ийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Г.Уянга нарыг тус тус ажлын хэсэг ахлуулж ажиллуулахаар тогтсон байна.