“Өглөөний цай” клубийнхэн уулзжээ
2015.08.03

“Өглөөний цай” клубийнхэн уулзжээ

УИХ-ын зарим гишүүн нэгдэн “Өглөөний цай” клуб байгуулсан.

Ж:Батзандан, Л.Цог, Ц.Оюунбаатар, С.Ганбаатар, Г.Уянга, О.Баасанхүү, Д.Батцогт, Р.Бурмаа, Х.Болорчулуун нарын 13 гишүүний бүрэлдэхүүнтэй тус клуб иргэд, сонгогчдын эрх ашгийн төлөө үзэл боддоороо нэгдэн ажиллах зорилготой гэсэн. Тэд саяхан хамтдаа өглөөний цай ууж, ирэх долоо хоногт хийхээр зарласан ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар санал солилцжээ.