УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
2015.07.23

Улаанбадрах сумын 90 жилийн ойн хүрээнд шагнал гардууллаа

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль алтан гадас одонгоор 11 хүнийг, хөдөлмөрийн хүндэт тэмдгээр 6 хүнийг, цэргийн гавьяаны улаан тугийн одон, цэргийн хүндэт медалиар нэг нэг хүнийг тус тус шагнаж урамшуулжээ.

Шагналыг УИХ-ын гишүүн эдийн засгийн байнгын хорооны дарга  Ж.Батсуурь, сумын засаг дарга Б.Ганзориг нарын тэргүүтэй хүмүүс гардууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь” Улаанбадрах сумын иргэд, ажиллаж амьдарч байсан бүхий л хүмүүсийн дэмжлэгээр баяр наадам маань сайхан болж өндөрлөлөө” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

                      Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү