Дээд боловсролын шинэчлэлийн төслийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслийн журам батлагдлаа
Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд дээд боловсролын сургалтын байгууллагын болон багш, профессор, судлаачдын төслийг сонгон шалгаруулж, санхүүжүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны А/150 тушаалаар "Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих төслийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх журам", "Судалгааны тэтгэлэг олгох журам"-ыг батлав.
Эдгээр журмын дагуу байгууллагын хөгжлийг дэмжих .... төслийг сонгон шалгаруулж санхүүжүүлэхээр,түүнчлэн багш, профессоруудын 60 төсөлд судалгааны тэтгэлэг олгохоор төлөвлөж байна.
Төслийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын болзолын зарыг тун удахгүй яамны цахим хуудас, өдөр тутмын сонин хэвлэлээр дамжуулан зарлах болно.