
УИХ-ын гишүүн Д.Ганбат
2015.06.03
Иргэний нисэхийн "ХҮНДЭТ АЖИЛТАН ТЭМДЭГ"-ээр шагнууллаа
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Иргэний нисэхийн "ХҮНДЭТ АЖИЛТАН ТЭМДЭГ"-ээр шагнууллаа.
Тэрбээр "Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого"-ийн ажлын хэсгийг ахлан ажиллаж, УИХ-аар батлуулсан билээ. Монгол Улсад Нисэх хүчин байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан тус салбарыхан эрхэм гишүүнийг ийнхүү шагналаа.