Монголын инженерүүдийн төслийг дэмжихгүй байна гэв
“Хархорин” бодлогын клуб Монголын зохион бүтээпдийн нэгдсэн холбоотой хамтран төр засгийг зөв шийдвэр гаргахгүй байна гэж буруутгаж байгаагаа мэдэгдэж хэвлэлийн бага хурал хийлээ.
Монголдоо төсөв багатай, эдэлгээ урттай техникийг бүтээн байгуулж болно гэж тэд үзэж байна. Гэтэл “Автобусны ухаалаг картын систем” төслийг анх санаачилж Монголд буй 1000 гаруй автобусыг ухаалаг болгоход таван тэрбум төгрөгийн санхүүжилттэй байх төслийг барьцаа хөрөнгөгүй гэдэг шалтгаанаар хасчээ. Ингээд 25 тэрбумын өртөгтөй Солонгосын компанид тус тендерийг өгсөн аж. Мөн эх орондоо 300 сая төгрөгөөр бутэх боломжтой автобусыг 400 сая төгрөгийн өртөгтэйгөөр Оросоос оруулж ирж буй юм байна.
Монголын зохион бүгээгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Л.Дуурсах “Эх орондоо үйлдвэрлэвэл 6-7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах төслүүдийг дэмж- дэггүй. Монголд барьцаа хөрөнгөтөй инженер байхгүй. Гэтэл ямарваа нэгэн тендерт оролцохоор барьцаа хөрөнгөгүй гэдэг шалтгаанаар хасдаг. Гадаадын өртөг өндөртэй компани тендерт ялдаг нь шударга бус явдал юм" гэв.