“Shop Mongolia нэвтрүүлэг 07 сарын 03-наас 8 сарын 3 өдрүүдэд эрхэм үзэгч та бүхэнд хүрнэ.
Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв нь "УЛААНБААТАРТ ҮЙЛДВЭРЛЭВ 2015" төслийн хүрээнд “Shop Mongolia" сувагтай хамтран нийслэлийн 20 жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилж байна.
Тус “Shop Mongolia"” суваг нь ч дэлхийн жишигт нийцсэн арилжааны суваг учраас дэлхий дахинд мөрдөгдөж буй чанар стандарт шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг л сурталчилан үзэгч худалдан авагчиддаа хүргэдэг бөгөөд Үндэсний бараа бүтээгдэхүүний хувьд Монгол Улсын стандартчилал хэмжил зүйн үндэсний төвийн Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо Байгаль орчны удирдлагын тогтолцоо стандартад нийцэж МХЕГ-аар баталгаажсан шошго бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 20 үйлдвэр хамт олны үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг энэ удаад 2015 оны 07 дугаар сарын 03 өдрөөс дараа сарын 03 өдөр хүртэл үдэш бүр 20 цаг 30 минутаас 21 цаг 30 минутын хооронд эрхэм үзэгч таны гэрийн хойморт зочилох болно. Эрхэм үзэгч сонсогч та бүхэн тус нэвтрүүлгийг хүлээн авч үзэн дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч Монголын үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе
Энэ удаагийн нэвтрүүлэгт:
“Хөх түг трейд" ХХК Арьсан эдлэл
“Мон-Арц” ХХК Арц хүжний үйлдвэрлэл /арц хүж ганга/
“Монгол ноосон оймс” ХХК ноосон, даавуун оймс
“Мон фүүд ланд" ХХК Өглөөний хоол
“Уццу" ХХК Хүүхдийн хувцас
“Билгүүдэй" Шил толь цэвэрлэгч
“Алтан Уран" ХХК Үндэсний хувцас
“Пимпак" ХХК Сав баглаа боодол
“Тэнгэрийн угалз" ХХК Гар урлал /алт мөнгөн/
“Эко Дабль" ХХК Эко авто машины шалавч
“Башинбат индестри" авто Машиний агаар шүүгч
“Монхимо" ХХК Эм бэлдмэл /адууны яснаас гаргасан кальц/
“Памко" ХХК Гоймонгийн үйлдвэрлэл
“Саюургийв" ХХК Оёдол
“Улзын ундарга" ХХК Тоосго
“Билэг дизаин" ХХК Ажлын хувцас, ажлын гутал
“Хан туул трейд" ХХК Талх гурилан бүтээгдэхүүн
. “SRB" ХХК Арьс ширэн цүнх, эдлэл үйлдвэрлэл
Best shoes ХХК Гутлын үйлдвэр
“Эко Дабль” ХХК Эко шалавч байгууллагууд өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр оролцож байна.
Улаанбаатарт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг дэмжин худалдан авсан та бүхэнд баярлалаа