Залуу Эрдэмтдийн холбоо
2015.07.03

Оюунлаг залуус аялж байна

“Шинжлэх ухаан ба үйлдвэрлэл” оюунлаг залуусын эко аялал маршрутын дагуу хамгийн анхны үйлдвэрт очлоо.

Тус үйлдвэр нь Алтан Оршиухуй үйлдвэр ба Монголдоо хамгийн дэвшилтэт технологийг ашиглан хаягдлыг бүтээгдэхүүн болгон ашиглах шинэ технологийг хэрэгжүүлж байгаа аж. Энэ үеэр Монголын Залуу эрдэмтдийн холбооны технологи инновацийн салбарын гишүүн Ж.Азжаргалтай ярилцсан юм.

Өнөөдрийн аяллын үр дүнг хэрхэн тодорхойлж байна вэ ?

“Монголын Залуу эрдэмтдийн холбооны ээлжит аялал маань амжилттай явагдаж байна. Оюунлаг залуусыг дэмжих, шинжлэх ухаан үйлдвэрлэлийг амьдралд хэрхэн хэрэгжүүлж байгааг нүдээрээ харлаа. Монгол хүний гараар бүтээгдсэн энэ үйлдвэр ажиллаж байгаад нь бид их баяртай байна” гэсэн юм..

Алтан Оршихуйн үйлдвэр нь хаягдал тосноос түлш гарган авдаг бөгөөд түүхий эдээ Оюутолгой, Энержи Ресурс зэрэг уул уурхайн компаниудаас авдаг байна.

                       Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү