Нийслэлийн консерватив намын даргаар Б.Энхбаярыг сонгожээ
нийслэлийн намын даргаар Б.Энхбаярыг сонгожээ.
2015.07.01

Нийслэлийн консерватив намын даргаар Б.Энхбаярыг сонгожээ

Монгол консерватив нам өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Эл хурлын гол зорилго нь Консерватив намын салбарыг шинээр бий болгож байгаатай холбоотой юм.

Энэ долоо хоногийн эхээр Нийслэлийн консерватив нам хуралдаж, улс төрийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Улмаар тус намын нийслэлийн намын даргаар Б.Энхбаярыг сонгожээ. Тэрбээр хэлэхдээ “Итгэл хүлээлгэж Нийслэлийн МКН-ын даргаар сонгож байгаа эрхэм журмын нөхдөдөө талархал илэрхийлье. Миний бие цаашид үзэл баримтлалд тулгуурласан бодлогыг нийслэлчүүдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө хэрэгжүүлэх болно.

Бид үйл ажиллагаагаа нэн тэргүүнд хүн ам ихээр төвлөрсөн худалдааны төвүүдээр очиж, иргэдийнхээ санаа бодлыг хуваалцаж, түүндээ тулгуурлан ажлаа эхлүүлнэ гэлээ. МКН 21 аймаг, есөн  дүүрэг, сум хороодын салбар байгууллагаа байгуулах бэлтгэл ажлаа хангаж бүтэц зохион байгуулалтыг тасралтгүй хийхээр төлөвлөж байгаа аж.