УИХ-ын бие даагч гишүүд
2015.06.23

Төр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд анхаарах хэрэгтэй

УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс Гацууртын ордын төсөл дутсан тухай, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Оюутолгой ба Дубайн гэрээтэй холбоотой мэдээлэл хийсэн юм. Тэрээр уг гэрээ нь муу гэрээ болсон нь тод харагдаж байна. Засгийн газар валютын үнийн хөөрөгдлийг бууруулж, нөөцийг нэмэгдүүлнэ гэдэг нь эсрэгээрээ болчихлоо гэдгийг онцолж байсан.

Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар Монгол улс үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөх газартай холбоотой асуудалд маш нухацтай хандах хэрэгтэй. Хуулийн төсөлд газрыг барьцаалж гэрээний нөхцлийг хангаагүй тохиолдолд үл маргах журмаар хураан авна гэсэн заалт тухай хэлсэн юм.

Бие даагч гишүүд  үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай асуудалд төр анхаарах хэрэгтэй гэдэгт санал нэгдэж байгаа аж

                                   Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү