Б.Ууганбаяр: Олон улсын аврах багтай болохоор зорьж байна
Онцгой байдлын Ерөнхий газар
2015.06.22

Б.Ууганбаяр: Олон улсын аврах багтай болохоор зорьж байна

Манай улсад Ази, Нотхон далайн бүсийн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулилалт өнөөдөр эхэлнэ. Хоёр дахъ удаагаа зохион байгуулах гэж буй энэ сургалтын талаар ОБЕГ- ын Гамшгаас уръдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяраас тодрууллаа.

-Олон улсын сургалтад хэчнээн орны хэдэн хүн оролцох вэ. Гол зорилго нь юу вэ?

-НҮБ-ын Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах газар, түүний харьяа IN-SARAG олон улсын байгууллага, Ази, Номхон далай, АНУ, Европын 20 гаруй орны 100 орчим төлөөлөгч оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн. IN-SARAG нь газар хөдlөх гамшгийн үед эрэн хайх, авран туслах чиглэлийн олон улсын аврах багуудыг нэгтгэсэн байгууллага юм. Газар хөдөлсөн улс оронд очиж, сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаанд манай улс ч гэсэн хувь нэмрээ оруулж, туршлага судлах нь гол зорилго.

-Манай улс энэ сургалтыг 2007 онд зохион байгуулсан. Сургалтын үр дүн гарав уу. Манайхан юу сурсан бэ?

-Тэр үед туршлага дутсан зүйл цөөнгүй байлаа. Анхны сургалтын дараа хэд хэдэн үр дүн гарсан. Тухайн үед Монгол Улсад олон улсын хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, хил гаалиар нэвтрүүлэх эрх зүйн зохицуулалт төлөвшиж бүрдээгүй байсан.

Харин одоо аврах баг, хүмүүнлэгийн тусламж, цэрэг, иргэний харилцааны чиглэлээр ирж байгаа барааг хилээр нэвтрүүлэх түргэвчилсэн журамтай болсон. Мөн Гамшгаас хамгаалах тухай хуулийн төсөлд олон улсын хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, үдэн гаргах бүлэг заалт оруулж өглөө. Эрх зүйн зохицуулалтаа бүрдүүлээд эхэлчихлээ. Одоо олон улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэх үндэсний багтай болох хэрэгтэй байна. INSARAG байгууллагынхан манай алба хаагчдыг олон улсад үүрэг гүйцэтгэж чадах эсэхийг үнэлэх юм.

-Олон улсын аврах багийн тоонд багтахад ямар шалгууртай байдаг юм бэ?

-Гадаад хэлний боловсрол, тэсвэр хатуужил гээд олон шалгуур бий. Одон улсын аврах багт орох боломжтой гэсэн 20 алба хаагчаа энэ сарын сүүлчээр БНХАУ-д болох сургалтад хамруулах гэж байна. Олон улсын аврах баг нь хөнгөн, дунд, хүнд гэсэн түвшинтэй. Бид эхний ээлжинд хөнгөн түвшний багтай болоходр зорьж байна.

-Монголчууд гал түймэр, ган, зуд гэхээс газар хөдлөлтийн талаар төдийлэн мэддэггүй. Газар хөддөлтөөс урьдчилан сэргийлэх талаар хийж буй томоохон ажлын нэг нь олон улсын энэ сургалт болов уу. Өөр ямар ажил хийж байна вэ?

-Монголд 1905 онд газар 12 баллын хүчтэй хөдөлж, уул хагарч байсан нь түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Сүүлийн үед манай улсад газар хөдлөлтийн чичирхийлэл жилээс жилд нэмэгдэж байгаа. Жилдээ 4000-5000 чичирхийлэл байнга болж байна. Бидэнд мэдэгдэхгүй болохоос газар хөдөлж л байдаг. Улаанбаатар хот газар хөддөлтийн аюултай бүсэд байрладаг.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд энэ асуудалд их анхаарч байгаа. Газар хөдлөлтийн аюулын эсрэг тэмцэх байнгын ажиллагаатай зөвлөл байгуулж, ОБЕГ-т газар хөддөлтийн асуудал хариуцсан тасаг байгууллаа. Газар хөддөлтийн гамшигтай тэмцэх үндэсний төлөвлөгөө ч боловсруулсан.

Энэ нь нууцын зэрэглэлтэй. Мөн Улаанбаатар хотын газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээ хийсэн. Тоосгон, карказан, утсармал барилга хэд байна, өдөр, шөнийн цагаар хэчнээн хүн, хаана илүү байрлаж байна гэх зэргээр нарийн судалсан. Хэрэв манай улсад газар хөдөлбөл НҮБ орон байр, хоол хүнс, эрүүл мэндийн тусламж үзүүлэх юм.

-Газар хөдөллөө гэхэд яах ёстой юм бэ. Ширээн доогуураа ор, эсвэл байпшнгийн хана налж зогсоорой гэж зөвлөдөг шүү дээ?

-Газар хүчтэй хөдөлж, барилга байшин нурсан гамшгийг бид үзээгүй учраас туршлагагүй. Газар хөдөллөө гэхэд ширээн доогуур орохоос илүү аль болох айж сандрахгүй тайван байх ёстой. Газар хөдлөлтийн чичирхийллээс болж хүн нас барахгүй. Айж сандран гүйснээс юманд цохиулах, даруулах зэргээр амиа алддаг.

-Монгол гэрийг газар хөдлөлтөд тэсвэртэй гэж ярьдаг. Энэ нь үнэн юм болов уу?

-Монгол гэр уян хатан болохоор шажигнаад нурчихалгүй  хөдлөөд байдаг гэж сонссон юм байна. Гэхдээ газар хөдлөлтийг дагаад гал түймэр гарах, цэвэр, бохир усны шугам хагарах зэргээр хавсарсан гамшиг тохиолддог. Гадаадын улс орнууд нийтийн орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд онцгой анхаарал шаардлагатай объектыг барихдаа маш чанартай, газар хөдлөлтөд тэсвэртэй барьж байхад манай улсад гарах ганцхан гарцтай сургууль байна.