Биологийн олон янз байдал 2015-2016 гэрэл зургийн уралдааны удирдамж
2015.06.05

Биологийн олон янз байдал 2015-2016 гэрэл зургийн уралдааны удирдамж

Уралдааны үндэслэл, зорилго

Бидний уралдааны үндсэн зорилго бол ургамал, амьтан, бичил биетэн, мөөг зэрэг онгон байгалийн амьд биесийн гайхамшигийг гэрэл зургийн агшинд буулгах замаар найман настай балчираас наян настай буурайд амьд байгалийн онцлог, хайрлан хамгаалах мэдрэмж, идэвх, сонирхлыг төрүүлэхэд оршино.   Мөн гэрэл зураг сонирхогчдыг олноор төрүүлэх, тэднийг байгальтай холбох гүүр болох, байгалийн амьд биесийн зан төрх, амьдралын хэв маяг, амьдрах орчны талаар танин мэдэхүйн мэдээлэл, мэдлэг хүргэхэд бидний зорилго оршино.

Байгаль хамгаалах үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах хамгийн дөхөмтэй арга замуудын нэг бол гарт нь мэдрүүлж, нүдэнд нь ойртуулах замаар хамгаалах идэвх, сонирхлыг төрүүлэх явдал бөгөөд үүний нэг бол гэрэл болон видео зургийн уралдаанууд юм.

Манай оронд үндэсний хэмжээний гэрэл зургийн уралдааныг мэргэжлийн зурагчид, сонирхогчдод зориулан зохион байгуулалтын өндөр төвшинд уламжлал болгон төдийлөн зохион байгуулдаггүй учир энэ төрлийн гэрэл зураг сонирхогчдыг олшруулах, тэднийг байгальтай холбох гүүр болох, байгалийн амьд биесийн зан төрх, амьдралын хэв маяг, амьдрах орчны талаар танин мэдэхүйн мэдээлэл, мэдлэг хүргэхэд ч бидний зорилго оршино.

Энэ жилийн гэрэл зургийн уралдаан нь “БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ MONGOLICA- 2013”нэртэй. Энэ нь Монгол орны зэрлэг онгон байгальд амьдрах ургамал, амьтны гэрэл зургийг уралдуулах гэсэн утгыг агуулна. Энэ үйл ажиллагааг үндэсний хэмжээний нэгэн эвент болгон хөгжүүлэх улмаар дэлхийн төвшинд хүрсэн уралдаан болгох нь бидний хэтийн зорилго билээ.

“Амьд байгалийн зурагчин гэдэг бол амьд биесийн агшин бүрийг аппаратандаа зогсоон буулгаж чаддаг хүн”...

Та яагаад туршаад үзэж болохгүй гэж!

Уралдааны хамрах хүрээ ба номинаци

  • Байгальд авсан, онгон зэрлэг байгалийн бүхий л амьтан, ургамал, мөөг, бичил биетний гэрэл зураг.

Номинаци

  1. Ховор ургамал ба амьтан- Rare Wildlife
  2. Гайхамшигт агшин ба хурд - Wonderful Actions and Great Speed
  3. Ухаалаг технологи ба Монголын байгаль

Уралдааны үргэлжлэх хугацаа

2015 оны 06-р сарын 6- нд уралдааныг албан ёсоор нээж, хөтөлбөр болон удирдамжийг нийтэд хүргэж эхэлснээр тус уралдаан нь нэг жилийн турш үргэлжилнэ.

Оролцогчдод тавих шаардлага

o   Нас, хүйс, мэргэжил, шашин шүтлэг, үндэстэн, ястан харгалзахгүй Монгол улсын иргэн хэн бүхэн оролцох боломжтой.

o   18 нас хүрээгүй хүүхэд оролцож буй тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагч нь зохиогчийн эрхийн асуудлыг хариуцах болно.

Бүтээлээ ирүүлэхэд анхаарах зүйлс

o   Оролцогчдын бүтээлийг дээрх номинациудын дагуу хүлээн авна. Оролцогч номинаци бүрт нэг гэрэл зураг өгөх эрхтэй. Оролцогч бүтээлдээ нэр өгсөн байх ба аль номинациар оролцуулж байгаагаа тодорхой бичсэн байна.

o   Оролцогч эх бүтээлээ 300 DPI, 15 х 10, эсвэл 12см хэмжээтэйтаслан бэлтгэж, mongolicap@gmail.com зэрэг холбоо барих хаягт дурьдсан еmail руу илгээнэ. Эсвэл CD, эсвэл Flash Driver/USB Stick дээр хуулж, зохион байгуулагчдын хаягаар биечлэн хүргэж болно.

o   Таны илгээсэн эдгээр зурагт тулгуурлан эхний шалгаруулалтыг хийж, улмаар таньд мэдэгдэнэ.

o   Гэрэл зургийн нэр нь зохиогчийн нэр_бүтээлийн нэр_утас_номинацийн нэрийг латин үсгээр хадаж бичсэн байна. Жишээлбэл, DorjiinDamdin_BiGants_88092306_Miniihurug.

o   Таны зураг RAW файл бол JPG формат руу хөрвүүлсэн байх шаардлагатай. Эх зургийн талаарх танилцуулга буюу хэзээ, ямар камераар авсан тухай мэдээлэл компьютер дээр шалгахад байх ёстойг анхаарна уу.

o   Хөдөө орон нутгийн оролцогчид бүтээлээ шаардлагын дагуу бэлтгэн зохион байгуулагчид руу шуудангаар, эсвэл найз нөхдийн холбоо, харилцааг ашиглан хүргэж болно.

Гэрэл зургийн нөхцөл ба шалгуур

o   Зөвхөн өөрийн авсан гэрэл зураг байх ёстой бөгөөд зохиогчийн эрхийн асуудал үүссэн тохиолдолд санаачлагч, ивээн тэтгэгч, зохион байгуулагч тал хариуцахгүй.

o   Гэрэл зураг нь эх хувиар байх ёстой ба засвартай зургийг хүлээн авах боломжгүй.

o   Эхний шалгаруулалтаас шалгарсан зургийг зохион байгуулагчид хэвлэх тул фокусгүйгэрэл зургийг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

Шүүгчид бүтээлийг гурван үзүүлэлтээр шалгаруулна. Үүнд:

o   Бүтээлийн уран сэтгэмж ба зурагчны авъяас чадвар

o   Гэрэл зургийн чанар ба техникийн бусад үзүүлэлт

o   Бүтээлийн агуулга ба нэр, тэдгээрийн шүтэлцээ

Зохиогчийн эрх

o   Гэрэл зургийн зохиогчийн эрх нь зураг авсан хувь хүнд байна.

o   Уралдаанд ирүүлсэн бүтээлийг буцааж олгохгүй бөгөөд зохион байгуулагчдын гэрэл зургийн сан хөмрөгт зохиогчийн эрхтэйгээ үлдэнэ.

o   Зургийг бусад хувь хүн, байгууллагад худалдах, шилжүүлэх, хувилан олшруулах, бусад хэлбэрээр ашиглуулахгүй байх үүргийг санаачлагч, зохион байгуулагч тал бүрэн хариуцах болно.  

o   Шагналт байранд шалгарсан, номинаци бүрийн эхний 3 байранд орсон гэрэл зургийн зохиогчийн эрх нь зохиогчдод үлдэх ба цаашид ном, сэтгүүлд хэвлэх, сурталчилгаа, хамгааллын ажилд ашиглах эрх нь зөвхөн Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, түүний харъяа байгууллага, Монголын шувуу судлалын нийгэмлэгт үлдэхийг зохиогч зөвшөөрнө. Ашиглах тохиолдолд зурагчны нэрийг заавал дурьдана.

o   Шагналт байранд ороогүй ч, уралдаанд ирүүлсэн бүтээлийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Монголын шувуу судлалын нийгэмлэг, Монгол улсын их сургууль зэрэг санаачлагч, зохион байгуулагч байгууллага байгаль хамгаалал, сурталчилгааны зорилгоор ашиглах тохиолдолд зохиогчоос зөвшөөрөл авахгүй ба худалдааны зорилгоор ашиглах тохиолдолд зохиогчоос зөвшөөрөл авна. Энэ тохиолдолд зохиогчийн эрх нь гэрэл зурагчинд үлдэнэ. Ашиглах тохиолдолд гэрэл зурагчны нэрийг үргэлж дурьдана.  

o   Уралдааныг сурталчлах, байгаль хамгааллын ажлыг нийтэд хүргэх зорилгоор гэрэл зургуудыг сонин хэвлэл, вэбсайт, цахим хуудсанд нийтлэх, гэрэл зургийн үзэсгэлэн гаргахыг уралдаанд оролцогчид зөвшөөрнө.

o   Гэрэл зургийн зохиогчийн эрхтэй холбоотой үүссэн маргаантай асуудлыг санаачлагч, зохион байгуулагч болон гэрэл зурагчин харилцан тохиролцож шийдвэрлэнэ.

Шүүгч ба гэрэл зураг шалгаруулах үйл явц

o   Гэрэл зургийн болон байгалийн мэдлэг туршлагатай мэргэжилтэн, судлаачид, байгалийн мэргэжлийн гэрэл зурагчид, зохион байгуулагч, ивээн тэтгэгч байгууллагуудын төлөөлөл бүхий нийт 5-7 хүнээс бүрдсэн баг гэрэл зургийг шударга, үнэн зөвөөр шалгаруулна.

o   Шүүгчид шалгуур үзүүлэлтийн дагуу номинаци бүрт 30 ширхэг зураг, тусгай байрын холимог 10 ширхэг, нийт 100 гэрэл зургийг эхний шатанд шалгаруулна.

o   Сонгосон 100 ширхэг гэрэл зургийг шүүгчдийн бүрэлдэхүүний санал болон facebook, yahoo group-ээр саналыг авч, шилдгийн шилдэг гэрэл зургийг шалгаруулна.  

Уралдаанд оролцогчдын болон тэргүүн байр эзлэгчдийн жагсаалт

Уралдааны II шатанд шалгарсан нэг зуун бүтээлээр гэрэл зургийн үзэсгэлэнг гаргаж олон нийтийн хүртээл болгох ба эдгээр зуун бүтээлээр зурагт альбом хэвлэн бүтээлийн эздэд үнэгүй тараах ба үлдэгдэл цөөн хувийг борлуулах замаар дараа жилийн шагналын санг бүрдүүлэхэд ашиглаж болно.

Уралдааны тэргүүн байр эзэлсэн оролцогчдыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэтээр зарлаж, танилцуулах ба үр дүнг www.mos.mn; mongolianbirdsgroup yahoo групп, Биологийн олон янз байдал Монголика 2013 фэйсбүүк хуудсаар нийтэд хүргэнэ. Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Монгол улсын их сургуулийн вебсайт дээр холболт хийж, мэдээ гаргана.

Шагналын сан

Номинаци бүрт эхний 3 бүтээлийг шалгаруулна. Шагналыг гэрэл зургийн уралдааны хаалтын үйл ажиллагаа дээр гардуулна.

o   1-р байр: Өргөмжлөл, санаачилж, санхүүжүүлсэн байгууллагуудын гарын бэлэг, мөнгөн шагнал

o   2-р байр:Өргөмжлөл, санаачилж, санхүүжүүлсэн байгууллагуудын гарын бэлэг, мөнгөн шагнал

o   3-р байр:Өргөмжлөл, санаачилж, санхүүжүүлсэн байгууллагуудын гарын бэлэг, мөнгөн шагнал

Зурагт альбом

o   Монгол орны онгон зэрлэг амьтан, ургамлын зурагт альбомыг шилдэг зуун бүтээлээр өнгөтөөр хэвлэж гаргахыг уралдаанд оролцогчид зөвшөөрнө.

o   Зурагт альбомын хувийг шилдэг 100 зурагт оролцогч бүрт үнэгүй тараана.

o   Зурагт альбомын зохиогчийн эрх нь БОНХАЖЯ, МШСН, МУИС болон бүтээлийг нэгтгэсэн хувь хүнд үлдэнэ.

Санаачилж, санхүүжүүлэн зохион байгуулах байгууллага

o   Монголын шувуу судлалын нийгэмлэг

o   Байгаль орчин, ногоон хөгжлийн яам

o   Байгалийн түүхийн музей

o   МУИС-ийн ББС-ийн Амьтан судлалын тэнхим

o   Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв /ЦУНБХТ/

o   БОНХЯ-ны Байгаль хамгаалах сан /БХС/

Хамтран зохион байгуулах байгууллага

o   Чингис хаан Олон улсын нисэх буудал

o   Степ форвард

o   Фото Экспресс студи

o   Экологийн боловсролын төв

o   Экологи эрдэм клуб

o   Хустайн БЦГ

o   ХААИС

o   Монголика ХХК

o   Мама ТББ 

Их сургуулийн гудамж-1

Монголын шувуу судлалын нийгэмлэг

Монгол улсын их сургууль,

Биологи, биотехнологийн сургууль,

Амьтан судлалын тэнхим

Улаанбаатар хот, шуудангийн 46 А салбар, хайрцаг 537.

Монгол улс.

Утас: 88092306, 99908381, 91000148.

Факс: 320159

E-mail: mongolicap@gmail.com; odkhuu_mos@yahoo.com;

yumjirmaa.mos@gmail.com; info@mos.mn

http://www.mos.mn