Дээд боловсролын шинэчлэлийн тулгамдсан асуудлаар эрдэм шижилгээний бага хурлууд боллоо
Дээд Боловсрол Судлалын Монголын Нийгэмлэ
2015.06.05

Дээд боловсролын шинэчлэлийн тулгамдсан асуудлаар эрдэм шижилгээний бага хурлууд боллоо

Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яам

Дээд Боловсрол Судлалын Монголын Нийгэмлэгээс санаачилж, БСШУЯ, МИДСК, БМИҮЗ, Боловсролын хүрээлэн, ХИДСХ, ШУТИС, МУИС, МУБИС, Орхон МУИС, Дархан ХААИС зэрэг байгууллагууд дэмжиж, хамтран зохион байгуулсан      "Дээд боловсролын сургалтын агуулга, арга, технологийн шинэчлэл, багшийн хөгжил", " Дээд боловсролын байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалт, эрдэм шинжилгээ-инноваци" сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурлуудад нийслэл, орон нутгийн их, дээд сургууль, Боловсролын хүрээлэн, БМИҮЗ, ДБСМН зэрэг байгууллагын 90 шахам багш, эрдэмтэн судлаачдын 41 илтгэл хэлэлцэж, хурал тус бүрээс шилдэг 3 илтгэлийг 1,2,3-р байр эзлүүлж, 500, 300, 200 мянган төгрөгийн грант, хамтарсан байгууллагуудын өргөмжлөлөөр шагналаа.      

ЭШБ хурлын илтгэлүүдийн эмхэтгэлийг хэвлүүлж, нийтийн хүртээл болгосны дээр, тэдгээрт дэвшигдсэн асуудалд тулгуурлан, "Дээд боловсролын шинэчлэл"-ийн асуудлаар зөвлөмж боловсруулах судлаачдын баг зохион байгуулан ажиллуулж эхэллээ. Зөвлөмжийг тусгай товхимолд хэвлэх юм. Хурлыг дэмжиж, хамтран зохион байгуулсан нийт байгууллага, эрдэмтэн судлаач нартаа гүн талархлаа илэрхийлье.