Европын холбоо Манай улсад 65 сая еврогийн санхүүжилт олгоно
Сангийн сайд Ж.Эрдэнэбат
2015.06.04

Европын холбоо Манай улсад 65 сая еврогийн санхүүжилт олгоно

Монгол Улсын Засгийн газар, Европын Холбооны хөгжлийн хамтын ажиллагааны 2014-2020 оны шинэ хөтөлбөрийг нээснийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут нар өчигдөр албан ёсоор зарлалаа.

Энэ үеэр ирэх таван жилийн хөuжлийн хамтын ажиллагааны хүрээнд Европын холбооны зүгээс Монгол Улсад 65 сая еврогийн санхүүжилт олгохоор болсноо мэдэгдэв. Энэ нь өмнөх хөтөлбөртэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн хэмжээ юм.

Ажлын байр бий болгох, эдийн засгийг төрөлжүүлэх замаар тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэх ерөнхий зорилготой энэ удаагийн хамтын ажиллагааны шинэ хөтөлбөрийн хүрээнд талууд хамтран зарим төслийн баримт бичгийг хэдийнээ боловсруулаад байгаа бөгөөд 8.5 сая еврогийн төсөв бүхий “Монгол Улсад ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлэх” төслийн санхүүжилт батлагдсаныг энэ үеэр зарласан юм. Төслийн гол хамтрагч тал нь Хөдөлмөрийн яам байх юм. Европын холбоо 1994 оноос хойш Монгол Улсад урт хугацааны гурван хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлээд байгаа билээ.